Шууд Chart

"Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төслийг хэрэгжүүлнэ

2016-03-30 13:03:16

Дархан-Уул аймгийн ЗДТГ, “Юнайтед менежмент консалтинг” компани хамтран “Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ. Энэ төсөл хүүхэд, залууст ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилготой юм. 

Ирэх сарын эхээр “Боловсролын үзэсгэлэн” зохион байгуулж, аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд “Мэргэжлийн сонирхол”, “Карьерийн чиг баримжааг үнэлэх” асуулга явуулах юм. Дээрх асуулгын тестийг олон улсын комисс болон Франц, АНУ, Англи зэрэг улсын Сэтгэл судлалын нийгэмлэгүүд хүлээн зөвшөөрсөн байдаг байна.

Мөн ирэх сарын 2-4-нд “Менежерийн ур чадвар”, “Шалтгаант холбоо хамаарлыг тогтоох оюуны чадамж”, “Хувь хүний онцлог шинжийг том тавын үзүүлэлтээр тодорхойлох”, “Сэтгэл хөдлөлөө удирдах оюуны чадамж”, “Бизнесийн Англи хэлний түвшин тогтоох”, “Борлуулалт хийх чадвар” зэрэг тестийн асуулгад наймдугаар ангиас дээш насныхан өөрийн сонирхлоор хамрагдах боломжтой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төслийг хэрэгжүүлнэ   
Үзсэн: 8263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй