“ОЮУ ТОЛГОЙ – 100 ЗАЛУУ” аяллыг МЗХ, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо, Оюу Толгой компани хамтран 9 сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хамгийн том бүтээн байгуулалттай Оюу-Толгой компанид 3000 гаруй залуус ажиллаж, амьдардаг байна. Тэнд ажиллаж, амьдарч буй залуустайгаа МЗХ-ныхон болон “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт хамрагдаж бусдыгаа манлайлсан шилдэг залуус, уул уурхайн мэргэжлээр суралцаж буй оюутнууд, ажил олгогч байгууллага болон ажил хайж буй ажилгүй залуучуудын төлөөллөөс бүрдсэн залуус нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ спортлог өдөрлөг болон олон талын арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
Залуус энэ үеэр өөрсдийн мэргэжлийн онцлог бахархал, тэдэнд тохиолдож буй асуудлуудын талаар чин сэтгэлийн яриа өрнүүлэхийн зэрэгцээ хамгийн том бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа баяртай байгаагаа онцолсон юм. Харин тэд гэр бүлээсээ хол байх хамгийн хэцүү байдаг гэдгийг ч мөн хэллээ. Оюу-Толгой компани залуусын амьдрах нөхцөл таатай боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн үзлэгт өдөр болгон тогтмол хамруулахаас гадна тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт заал, фитнессийг тогтмол ажиллуулдаг байна.

Бүтээн байгуулагч залуусын ажилтай танилцаад ирлээ | ||
Үзсэн: 1309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.