2016 оны Ази-Европын “Залуучуудын долоо хоног” АСЕМ-ын чуулгантай хамт Ханой хотноо дөрөвдүгээр сарын 1-нд эхэллээ. Энэ удаагийн арга хэмжээг Вьетнамын Гадаад хэргийн яам, Вьетнамын Залуучуудын холбоо, Ази-Европын сан (ASEF), Их Британийн консул, Ази-Европын сангийн Зуны их сургуулийн төгсөгчдийн холбооноос (ASEFUAN) хамтран зохион байгуулж буй юм.
“Өлсгөлөнг устгахад илүү хүчтэй үйл ажиллагаа эхлүүлэх нь” сэдвийн дор явуулж байгаа энэхүү өдөрлөгт залуусын дунд ядууралтай тэмцэх ойлголтыг сайжруулах, өлсгөлөнгийн эсрэг арга хэмжээ авах, санаа бодлоо уралдуулах үүсгэх талаар хэлэлцэнэ. Вьетнам улс зохион байгуулагчийн хувьд энэ боломжийг ашиглан НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд гаргасан амжилтуудаа зарлах аж.
Арга хэмжээг нээж Вьетнамын Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга Дан Квок Тоан: “АСЕМ-ын Залуучуудын долоо хоног нь АСЕМ-ын гишүүн орны залуучуудад мэдээлэл солилцох боломж олгож, хөгжингүй, энх тайванч дэлхийг цогцлооход ямар хувь нэмэр оруулж болох тухайгаа хэлэлцэх өдөрлөг юм. Тэд улс төр, нийгэм, эдийн засгийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж, бүсийн болон дэлхийн түвшний асуудалд залуу үеийн дуу хоолойг сонсгоно” гэв.
Залуучуудын долоо хоногт АСЕМ-ын гишүүн 30 орны 100 гаруй оюутан залуус оролцож байна. Загвар АСЕМ нь АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үлгэрчилсэн хувилбар ба оролцогчид нь төрийн тэргүүн нарын адил улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын гэх мэт АСЕМ-ын суурь сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Эх сурвалж: Вьетнамын дуу хоолой
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.