
Ази, Европын дээд түвшний IX уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 22 дугаар хуралдаан болж, Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр хуралдааны бэлтгэл ажлын явц, дээд түвшний уулзалтын үеэр ажиллах сайн дурынхны үйл ажиллагаа, АСЕМ Вилла цогцолборын тохижуулалтын ажил болон Монгол хотхны талаарх мэдээллүүдийг сонсож хэлэлцлээ.
Ирэх долоо хоногт Улаанбаатар хотод болох Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр уулзалтад 32 орны 156 төлөөлөгч оролцоно. Уулзалтыг зохион байгуулах бэлтгэл хангагдсан гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцууллаа.
Мөн АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг шууд дамжуулах, гадаад, дотоодын сэтгүүлчид ажиллах “Хэвлэлийн төв”-ийн асуудлаар Европын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран ажиллах тухай саналыг сонсож хэлэлцлээ.
Европын өргөн нэвтрүүлгийн холбоо нь 56 орны 73 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн телевизийн мэдээ, мэдээлэл, спортын арга хэмжээ, олон улсын хурал, чуулганыг олон улсад шууд дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Тус холбоо нь 2010 онд Брюссель хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд түвшний VIII уулзалт, 2014 онд Милан хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд түвшний X уулзалт, Лондонгийн зуны олимп, Евровишн хөгжмийн наадам зэрэг арга хэмжээний шууд дамжуулалт, хэвлэлийн төвийн техник, зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байжээ.
АСЕМ-ын уулзалтын үеэр Европын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтарна | ||
Үзсэн: 1491 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.