
Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт маргаашнаас эхлэн гурав хоногийн турш Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Харин өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар уулзалтын бэлтгэл бүрэн хангагдсан гэдгийг мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч бүртгүүлснээс парламентын дарга 3 /Энэтхэг (Доод танхим), Итали (Сенат), Тайланд/, дэд дарга 11 /Австрали, Итали (Төлөөлөгчдийн танхим), Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испани (2 танхимын 4 дэд дарга)/ оролцохоор байна. Мөн хоёр олон улсын байгууллага оролцохоор бүртгүүлсэн. Бүгд Найрамдах Энэтхэг улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан даваа гарагт Монгол Улсад хүрэлцэн ирж, албан ёсны айлчлалаа үргэжлүүлж байна. Өнөөдөр орой Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Пьетро Грассо манай улсад хүрэлцэн ирнэ.
Энэхүү уулзалтыг дотоодын 62 сэтгүүлч сурвалжлах бөгөөд тэднийг ажиллах таатай бүхий л нөхцөлийг ханган ажиллах байгаагаа Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар онцлов. Тухайлбал, тус хурал нь олон нийтэд нээлттэй явагддаг учраас хуралдаануудыг youtube хуудсаар шууд дамжуулах бөгөөд гар утасны АСЕМ 11 гэсэн нэртэй аппликейшнийг ажиллуулж байна.
Б.Болдбаатар: Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэл бүрэн хангагдсан | ||
Үзсэн: 1082 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.