Шууд Chart

Оросын цэнхэр жийнс "дипломат" дуулиан дэгдээв

2016-04-20 15:21:31

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ёслолын улаан хивсэн дээр цэнхэр жийнстэй алхаж, Монгол Улсыг үл хүндэтгэлээ. /2016.04.19/ 

Кардиффын их сургуулийн олон улсын харилцааны профессор Сергей Радченко

Олон цагийн нислэг бас л амаргүй даваа. Бөгтийсэн, сахал нь өрвийсөн, улаан нүдтэй зорчигчид өглөө эрт газардахдаа наранд гялбан, гараараа саравчилсаар онгоцноос буудаг дүр зургийг бид бүгд мэднэ. Би хувьдаа амьдралыг арай хялбар болгох гэж "СИ Эн Эн"-ийн аяллын зөвөлгөөг дагаж, биед эвтэйхэн цэнхэр жийнс өмдөг юм. Гэхдээ би үргэлж энгийн ангиллаар нисдэг. Хэрэв надад хувийн онгоц байсан бол би хаана ч очсон онгоцноос буухынхаа өмнө арай хүндэтгэлтэй хувцас өмсөхийг илүүд үзэх байсан. Ялангуяа, хэрвээ би ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын оронд байсан бол жийнсээ заавал солиод улаан хивсэн дээр алхах байсан.

Энэ бол үнэхээрийн анзааргагүй, хайхрамжгүй, үл хүндэтгэсэн үйлдэл. Нийгмийн сүлжээний эрин үед эдгээр үйлдэл олон нийтийн анхаарлаас гадна үлдэхгүй. Foreign Policy-д гарсан саяхны дүгнэлтэд үндэслэвэл Лавров “арвин туршлагатай”, хангалттай ухаалаг, хүлээн зөвшөөрөгдөхүйц туршлагатай дипломат хүн гэж та бодох байх, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 14-нд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардахад улаан хивс дэвсэж, эзэнт гүрний өнгө төрхтэй дүрэмт хувцастай, хүндэт харуул жагссан байхад аль ч өнцгөөс харсан тэр жийнс өмсөх ёсгүй байсан юм. Түүний цэнхэр жинстэй улаан хивсэн дээр алхаж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр тархсанаар иргэд дургүйцэл илэрхийлсэн. МАН-ын улс төрч Б.Цогтгэрэл “Сергей Лавров гэртээ сантехникийн ажил хийхдээ өмсдөг хувцастайгаа газардсан нь Монголчуудыг үнэхээр үл тоосон, үл хүндэтгэсэн хэрэг” гэж дүгнэсэн. Лавровын цэнхэр жийнс Монгол Улсын олон улс дахь нэр хүндийн илэрхийлэл болсон. Сергей Лавров дараа нь алдаагаа засах оролдлого хийсэн. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахдаа илүү албан ёсны хувцаслаж, Монголын уламжлалт мэндлэх ёсны нэг илэрхийлэл хөөргийг төвөгшөөлгүй үнэрлэсэн нь олон нийтийн дунд түүний нэр хүндийг сэргээхэд бага ч гэсэн нэмэр болсон юм. Лавровын энэ айлчлал Орос-Монголын харилцааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой чухал айлчлал байсан ч Монголын ард түмэн түүний энэ үл хүндэтгэсэн байдлыг хэзээ ч мартахгүй байх.

Чингис хааны эзэнт гүрний буурин дээр Монголчууд Евразийн их гүрэн байсан юм. 800 жил өнгөрөхөд Чингис хааны үр удмын сүр хүч суларч, Орос, Хятад гэсэн хүчирхэг хоёр гүрний дунд аж төрж байна. Энэ ч утгаараа Монголчууд үл хүндэтгэх байдалд их эмзэг ханддаг байж болох юм. Гэхдээ тэд аль ч хөршдөө үл хүндлүүлэх, доромжлуулах учир байхгүй. Үүнийг ч Лавров илүү сайн мэдэх ёстой. Үүнээс гадна 2015 оны 5-р сард Москва хотноо болсон Аугаа их эх орны дайны Ялалтын Парадын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч Владимир Путинээс хаа хол, бүр ард суулгасан нь үл хүндэтгэсэн явдал болж, Монголын ард түмний дургүйг хүргэснийг Сергей Лавров сайн мэдэж байх ёстой байсан юм.

Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8-р сард Монгол Улсад айлчлах үедээ ард түмэнд нь хүндэтгэл болгож Монголын алдарт яруу найрагч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээс иш татаж, энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон гэж хэлээд буруудаж байсныг ч Лавров мартах ёсгүй. Хятадын ёслолын албаныхан энэ эмзэг асуудлыг сайтар тунгаах ёстой байсан ч алдаа гаргаж улмаар Монголын ард түмний дунд Си Зиньпин Монгол Улсыг өөрийн төрсөн нутаг гэж хэллээ хэмээн дургүйцэж байсан юм.

Эцэст нь хэлэхэд, Сергей Лавров 2011 оны 9-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эрх баригчдын нийтээр даруулдаг гэрэл зурагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүрийг гараараа хааж байсан таагүй туршлагаас ч суралцах ёстой байсан юм. Магадгүй Обама энэ таагүй үйлдлээ бараг санахгүй байх. Харин Монголын ард түмэн түүний энэ үл хүндэлсэн үйлдлийг мартаагүй хэвээр байгаа.

Өчүүхэн жижиг зүйлс хүндээр тусах тал бий. Ялангуяа Монгол шиг үндсэрхэг үзэлтэй улсад бол үл хүндлэл эмзэг асуудал. Монголчуудтай харилцахдаа жижиг гэлтгүй бүх зүйлийг нягталж, ёслол, баяр ёслолд нь илүү анхаарах нь зүйтэй. Жижиг алдаа бүхэл бүтэн улс хоорондын хүндлэл, харилцаанд ч сөргөөр нөлөөлөх боломжтой байдаг. Сергей Лавровын Монголд гаргасан жижиг алдаа олон улсын түвшинд хэнийг ч тэр, ялангуяа хөрш орноо бол бүр ч үл хүндэлж болохгүй гэдгийг харуулж байна. Хөрш орнуудаа тогтоон барьж, давамгайлж ирсэн их гүрэн Оросын хувьд иймэрхүү сургамж арилтал цаг хугацаа орох нь лавтай.

Эх сурвалж: Дипломат сэтгүүл

Орчуулсан В.Ариунчимэг

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Оросын цэнхэр жийнс "дипломат" дуулиан дэгдээв   
Үзсэн: 2608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.87.xxx [59.153.87.xxx] 2016-04-21 10:00
Сергей.Лавров Монголыг үргэлж үл ойшоон,Буфер улс, Оросод нэгтгэнэ г.м-г ярьж явдаг .Путин ба түүний нөхөд,Шинэ Оросуудтай Манайхан нэг л харилцаж чадахгүй байх шиг.
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2016-04-21 09:50
ок,тэр дундаа монголчуудыг үл хүндэтгэж үл болно
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-04-20 21:03
Лавров Японд яаж буув? Харсан биз дээ? Монголоос гараад л очсон байх. Дээд зэргийн элегант дипломат л бууж харагдсан. Хайхрамжгуй биш, хэргээр жийнс омсоо биз, бусад олон оронд явж байхыг нь харсан, хаана ч тэгж жийнстэй явааг нь ажиглаагуй юм байна. Протоколоор тэр угтан авсан улаан хивстэй еслол нь зов буруу эсэхийг мэдэхгуй , хувь хуний хувьд Лавров манайхыг илт дээрэнгуй доромжилж байгаа юм шиг сэтгэгдэл торж байсан. Цочсон гэж хэлж болно.
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-04-20 15:58
оросуудын амьдралыг бид мэднэ шүү дээ, 1990 оноос өмнө адилхан л хөөрхийс байсан, цалин мөнгө нь ямарч байгаа юм билээ, тэгээд би хоёр ээлжийн костюм шуудангаар явуулдаг юм билүү гэж бодож байна.

Бидэнтэй нэгдээрэй