Шууд Chart

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

2016-04-20 16:33:33

Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 23 дугаар хуралдаан болж, уулзалтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар Ази, Европын дээд түвшний XI уулзалтын нэгдсэн хөтөлбөрийг эцэслэн баталсан. Мөн АСЕМ-ын 20 жилийн ойн дурсгалт хөшөө байгуулах эрх олгох болон зочид, төлөөлөгчдөд зориулсан гар утасны аппликейшн бүтээх тухай асуудлыг хэлэлцээд холбогдох дэд ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. АСЕМ Вилла зочид буудлын үйлчилгээ, бэлэг дурсгалын санхүүжилтийг дэд ажлын хэсгүүд ахин нягталсан талаар мэдээллэв. Эдгээр санхүүжилтийг Сангийн яамаар хянуулан батлуулахаар тогтлоо.

Үүнээс гадна Турк улсын Засгийн газраас үзүүлэх техникийн буцалтгүй тусламжийн асуудлыг хэлэлцсэн. Энэ асуудлыг Хууль зүйн яам нягталсны дараа дэд ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.


АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа  
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй