Шууд Chart

АСЕМ-ын түнш зочид буудлуудын тогооч нарт сургалт явууллаа

2016-04-26 07:53:39

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгээс Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвтэй хамтран АСЕМ-ын  түнш зочид буудлуудын тогооч нарыг мэргэшүүлэх ээлжит сургалтыг дөрөвдүгээр сарын 23-24-нд Технологийн дээд сургуулийн байранд зохион явууллаа.

IMG_9056 

Энэ удаагийн сургалтад 100 гаруй тогооч хамрагдаж олон улсын хоол үйлдвэрлэлийн стандарт, дэлхийд алдартай 4-6 нэр төрлийн европ хоол хийх арга,  хүнсний түүхий эд, орц материалын сонголт, хадгалалтаас эхлээд тэжээллэг чанарыг нь нэмэгдүүлэх, харшилтай болон чихрийн шижинтэй хүмүүс, цагаан хоолтнуудад зориулсан зоог бэлтгэх зэрэг арга технологиос суралцлаа.

IMG_9071

Сургалт дадлагын болон лабораторийн гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд Европын өндөр зэрэглэлийн ресторануудад ажиллаж байсан мэргэжлийн багш нар удирдан явуулсан юм. Оролцогчид далайн гаралтай хүнсний шинэхэн бүтээгдэхүүнийг хэрхэн цэвэрлэх, бэлтгэх арга технологийг ихээхэн сонирхож байв. Учир нь Монголд ихэнх далайн бүтээгдэхүүнийг хөлдөөсөн, эсвэл анхан шатны боловсруулалт хийгдсэн байдлаар оруулж ирэх нь түгээмэл бөгөөд уг сургалтаар хавч, загас, наймаалж зэргийг шинээр нь хэрхэн богино хугацаанд технологийн дагуу боловсруулж, хоол хийхийг дадлага, оролцооны аргаар зааснаараа онцлогтой байв.

IMG_9018

АСЕМ-ын уулзалтын үеэр дэлхийн олон орноос зочид төлөөлөгч ирэх учир зочид буудлуудын тогооч нарт уламжлалт болон түгээмэл европ хоолнуудаас гадна цагаан хоолтой, чихрийн шижинтэй хүмүүст зориулан тусгайлсан зоог бэлтгэх арга технологиос цувралаар зааж байгаа юм.


АСЕМ-ын түнш зочид буудлуудын тогооч нарт сургалт явууллаа   
Үзсэн: 1204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй