Шууд Chart

Түнш зочид буудлуудад валют солих цэг байгуулна

2016-04-26 16:46:36

АСЕМ-ын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг 4 дүгээр сарын 26-нд ээлжит хурлаа хийж, саяхан болж өндөрлөсөн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын зочлох үйлчилгээний үр дүнг хэлэлцэж, алдаа оноогоо дүгнэлээ.  

Төлөөлөгчдийн байрласан “Шангри-ла”, “Туушин”, “Улаанбаатар”, “Блю Скай” зэрэг зочид буудал, хүлээн авалт болсон Төрийн ордны зоогийн газар, “Чингисийн хүрээ” жуулчны цогцолборт МХЕГ-аас эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт явуулсан байна.

Зочид төлөөлөгчдийн хоол хүнсний аюулгүй байдал, зочлох үйлчилгээний чанар ерөнхийдөө хангалттай сайн үнэлэгдсэн боловч тодорхой хэмжээний дутагдал илэрснийг холбогдох газруудад мэдээлж, дараагийн арга хэмжээнүүд зохиогдохоос өмнө эрүүл ахуй, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн сургалтыг зохион байгуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг шийдвэрлэлээ.

Мөн түнш зочид буудлуудад Монголбанкны албан ёсны зөвшөөрөлтэй гадаад валют солих цэг байгуулах талаар судлах, “АСЕМ вилла” цогцолборын ногоон байгууламжийн ажлыг 5 дугаар сарын 7-нд болох “Мод тарих үндэсний өдөр”-тэй уялдуулж эхлүүлэх зэргийг ажлын хэсэг дарга П.Цагаан даалгалаа.


Түнш зочид буудлуудад валют солих цэг байгуулна  
Үзсэн: 1427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.252.xxx [202.131.252.xxx] 2016-04-26 19:21
дайны хажуугаар дажин гэдэг энэ дээ. ядаж байхад намар сонгууль хийнэ гэх юм. намаржин наргиж өвөлжин үрчийж энэ эрх барих эрхгүй хууль бус малнууд бас хэдэн сар цуслах гээ юу? нэг хоногийн өмнө ч гэсэн салмаар байхад тэнэгтдэг банйа ш дээ. үтэр түргэн зайлцгаа.

Бидэнтэй нэгдээрэй