Шууд Chart

АСЕМ-ын түнш зочид буудлуудын менежерүүдийг мэргэшүүлж байна

2016-04-27 07:25:01

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (БОНХАЖЯ), “КОЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллага, АСЕМ-ын Байр зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгээс хамтран зохион байгуулж буй АСЕМ-ын түнш зочид буудлуудын менежерүүдийг мэргэшүүлэх сургалт дөрөвдүгээр сарын 26-нд “Блю скай” зочид буудалд эхэллээ.

Уг сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,  АСЕМ-ын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга П.Цагаан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, “КОЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү Ён нар оролцов.

13091842_1337068022975831_769718225_o

Арга хэмжээг нээж П.Цагаан дарга хэлсэн үгэндээ “АСЕМ-ын Дээд түвшний хурлыг амжилттай зохион байгуулах гол хүчин зүйл нь зочлох үйлчилгээний чанар юм. Тиймээс АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас түнш зочид буудлуудын үйлчилгээний чанарт ихээхэн анхаарч шат дараалалтай олон сургалт зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд олон улсын хурал зохион байгуулахад Монголын зочид буудлуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой энэхүү сургалтыг зохион байгуулж байгаад баяртай байна. Энэхүү сургалт нь зөвхөн АСЕМ-ын түнш зочид буудлуудын чадавхыг бэхжүүлэхэд чиглэхээс гадна Монголын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо. 

13078198_1337067992975834_1354028094_o

Энэ удаагийн сургалтад АСЕМ-ын түнш зочид буудлуудын 150 гаруй менежер хамрагдаж, олон улсын хурал зохион байгуулах аргазүй, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд үйлчлэх зохион байгуулалтад суралцаж, мэдлэгэ туршлагаа нэмэгдүүлэх аж.

Сургалтыг БНСУ-ын зочлох үйлчилгээний мэргэшсэн 5 багш удирдан явуулж байгаа бөгөөд сургалт дөрөвдүгээр сарын 29 хүртэл үргэлжилнэ.


АСЕМ-ын түнш зочид буудлуудын менежерүүдийг мэргэшүүлж байна   
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй