Шууд Chart

“Сентинель-1Би” хиймэл дагуулыг сансарт хөөргөв

2016-04-27 11:53:11

Европын сансар судлалын агентлаг радарын хоёр дахь хиймэл дагуулаа ОХУ-ын "Союз" пуужингаар сансарт хөөргөлөө. “Сентинель-1Би” нэртэй энэхүү хиймэл дагуулыг хүрээлэн буй орчны ажиглалт хийх Коперник хөтөлбөрт зориулан бүтээсэн байна. Тус хиймэл дагуул 2014 онд дэлхийн тойрог замд байршсан ижил загвар бүхий “Сентинель-1Эй” хиймэл дагуултай хамтран ажиллах юм. 

Нэг тойрог замд байршсан ч 180 градусын өнцгөөр тусгаарлагдсан эдгээр хиймэл дагуул хамтдаа 6 хоног бүр дэлхийг бүтэн тойрох юм байна. Сансарт байрлах хугацаандаа эдгээр хиймэл дагуул дэлхийн хоёр өөр өнцгөөс хуурай газар, далай тэнгис, агаар мандал болон өмнөд, хойд туйл орчмын мөсөн уулс, мөсөн голуудад ажиглалт хийн, мэдээлэл цуглуулна. Албаныхны мэдээлснээр хиймэл дагуулууд өөрийн лазер харилцаа холбооны системийн тусламжтайгаар өдөр бүр 5 терабитаар хэмжигдэх асар их мэдээлэл дэлхий рүү илгээх юм байна.

Энэ их хэмжээний мэдээллийг ангилах, цуглуулах, ойлгох боломжийг олгох тусгай хэрэглүүрийг эрдэмтэд боловсруулж буй юм байна. “Сентинель” хиймэл дагуулууд дэвшилтэт загварын радарын системтэй. Энэ нь цаг агаарын нөхцөл байдал таагүй, үүлэрхэг, бороо, шуургатай байгаагаас үл хамааран өдөр, шөнийн аль ч цагт дэлхийн гадаргыг саадгүй ажиглах боломжийг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог юм.


Зураг: "Сентинель 1A" хиймэл дагуул


Зураг: "Сентинель 1B" хиймэл дагуул


Нийтэлсэн: Э.Энхрэл

“Сентинель-1Би” хиймэл дагуулыг сансарт хөөргөв   
Үзсэн: 14270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
[127.0.0.xxx] 2019-11-10 18:48
alert(1)
[127.0.0.xxx] 2019-11-10 18:48
alert(1)

Бидэнтэй нэгдээрэй