Шууд Chart

Германы цөмийн цахилгаан станцын компьютерууд вирустжээ

2016-04-30 10:53:07

Германы цөмийн цахилгаан станцад ашиглаж байгаа компьютерууд вирустжээ. Мюнхен хотоос 120 км зайд оршдог Гундремминген цөмийн цахилгаан станцын албан компьютерууд болон цөмийн түлшний савханцар зөөвөрлөх төхөөрөмжтэй холбогдсон програм хангамжид вирус халдварласан нь тогтоогдсон байна.

Гэхдээ халдварласан компьютерууд интернэтэд холбогдоогүй байсан учраас цөмийн цахилгаан станцын үйл ажиллагаанд ямарваа аюул занал учраагүй талаар холбогдох албаныхан мэдээллээ. Гундремминген цөмийн цахилгаан станц нь Германы эрчим хүчний “Ар-Даблью-И” компанид харьяалагддаг байна. Тус компанийн мэдээлснээр вирусын халдвар илэрмэгц цөмийн цахилгаан станцын мянга гаруй компьютерт шалгалт явуулан, вирустсан компьютеруудыг цэвэрлэсэн байна.

Үүнээс гадна цөмийн цахилгаан станцын аюулгүй байдлын хяналтыг чангатгажээ. Компьютеруудад вирус хэрхэн халдварласныг тогтоохоор Германы цахим асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд мөрдлөг шалгуулт эхлүүлсэн мэдээ байна. Цөмийн цахилгаан станцын үйл ажиллагаанд доголдол гарвал цацраг идэвхт бодис алдагдаж, ойролцоох бүс нутагт нь экологийн сүйрэл нүүрлэх аюултэй. Иймээс ажиллагаатай байгаа цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдлыг хангах асуудал сүүлийн жилүүдэд хурцаар хөндөгдөх болсон нэг сэдэв гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Германы цөмийн цахилгаан станцын компьютерууд вирустжээ  
Үзсэн: 2120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
126.126.206.xxx [126.126.206.xxx] 2016-05-01 23:20
Iranii tsumiin laboratory, Yaponii Fukushimag virusaar hackdaj, delbelsen gej sonsson. ene 2 2-uulaa Germanii Siemensiin udirdlagatai

Бидэнтэй нэгдээрэй