Шууд Chart

Эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна

2013-10-07 10:20:39

Улаанбаатар хотноо зохиогдож буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээн үргэлжилж байна. Одоогоор тус тэмцээнийг Украйны Виктория Мотричко долоон оноотойгоор тэргүүлж явна. Тэгвэл дэлхийн 12 удаагийн аварга Латвийн Зоя Голубева, дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын Тамар Тансыккужина нарын хувьд зургаан оноотой, БНХАУ-ын Г.Алтанхуар, 2013 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер Э.Мандахнаран нар таван оноотой удаалж байна.

Нийтэлсэн: Д.Жаргалсайхан

Эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна  
Үзсэн: 2215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй