Шууд Chart

Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоотой хамтарч ажиллана

2016-05-09 14:55:31

АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудын гэрэл зургийг авах баримтжуулах, архивлах, гадаад дотоод сурталчилгаанд нийлүүлэх чиглэлээр АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба, Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоо хамтран ажиллахаар болж, 5 дугаар сарын 6-нд Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээнд АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын хэсгийг төлөөлж Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар, Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Л.Ганзориг нар гарын үсэг зурав.

Гэрээний дагуу тус холбооны гэрэл зурагчид зохион байгуулалтад орж, АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон бусад дагалдах хурлуудын үйл ажиллагаа, зочид төлөөлөгчдийг угтан авахаас эхлээд үдэх хүртэлх үйл явцын зургуудыг авч, нэг дор төвлөрүүлэх юм. Мөн хурлуудын эргэн тойронд болж байгаа арга хэмжээний зургийг авч баримтжуулан, Бэлтгэл ажлын албанд нийлүүлнэ.

Гэрэл зурагчид зөвхөн архив бүрдүүлээд зогсохгүй долоодугаар сарын 15-16-нд болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр Шангри-Ла зочид буудалд ажиллах “Хэвлэлийн төв”-өөр дамжуулан гадаад дотоодын сэтгүүлчдийг шаардлагатай гэрэл зургаар хангах үүрэг хүлээж байна.


Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоотой хамтарч ажиллана   
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй