Шууд Chart

Терроризмын эсрэг хамтарсан сургуулилт зохион байгуулж байна

2016-05-10 12:26:52

Зүүн Өмнөд Азийн бүс нутагт 18 орон хамтран алан хядах ажиллагааны эсрэг цэргийн сургуулилт зохион байгуулж байна. Энэ удаагийн сургуулилтад Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг АСЕАН-ы гишүүн орнууд болон АНУ, БНХАУ, Япон зэрэг улс оролцож байгаа юм байна.

АСЕАН-ы гишүүн орнууд 3 жилийн өмнө цэрэг батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор цэргийн хамтарсан сургуулилт хийж эхэлсэн юм. Энэ оны цэргийн сургуулилт АСЕАН-ы хүрээнд зохион байгуулагдаж байгаа хамгийн өргөн хэмжээтэй сургуулилт гэдгээрээ олон улсын анхаарлыг татаж байна.

Тус сургуулилт энэ сарын 2-ноос Сингапур, Брунейд эхэлсэн юм. Өчигдөр олон орны сэтгүүлчид сургуулилтын явцтай танилцаж, мэдээлэл бэлтгэх боломжийг зохион байгуулагчид олгожээ. Хамтарсан сургуулилтын хүрээнд томоохон хотын дүүрэгт байрлуулсан тэсрэх бөмбөгийг илрүүлэх, аюулгүй болгох ажиллагааг туршиж, энэ үеэр шинэ технологийн робот ашигласан мэдээ байна. Зүүн Өмнөд Азид энэ онд хэд хэдэн террорист халдлага гарсан. Индонезид гарсан алан хядах ажиллагааны улмаас 4 хүн амь үрэгдсэний зэрэгцээ Исламын улс алан хядагч бүлэглэл индонез, малайзын иргэдийг барьцаалсан зэргийг энд жишээлж болох юм.

Эдгээр хэрэг явдалд үндэслэн Зүүн Өмнөд Азийн орнууд терроризмын эсрэг тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж эхэлснийг энэ удаагийн сургуулилт гэрчилж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Терроризмын эсрэг хамтарсан сургуулилт зохион байгуулж байна  
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй