Шууд Chart

АНУ-ын цэргийн хүчин өмнөд хятадын тэнгис дэх олон улсын бүс нутгаар чөлөөтэй зорчино

2016-05-10 15:14:52

АНУ-ын цэргийн хүчин Хятадын хүчтэй эсэргүүцлийг үл харгалзан Өмнөд Хятадын тэнгис дэх олон улсын бүс нутгаар чөлөөтэй зорчих болно гэдгээ өчигдөр Шанхай хотод мэдэгдсэн байна. Энэ мэдэгдлийг цэргийн хамтын ажиллагааны хүрээнд Шанхай хотод ирээд буй Америкийн тэнгисийн цэргийн 7-р флотын захирагч адмирал Жосеф Аукойн хийжээ.    

Өмнөд Хятадын тэнгист байрладаг газар нутгийн маргаантай арлуудыг өөрийн гэж зарласнаар Хятад улс тус бүс нутгийг өөрийн цэргийн хамгаалалтад авна гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл Хятадын гаргасан энэ шийдвэр Вьетнам, Америк тэргүүтэй улсуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Вьетнам улс тус арлуудыг өөрийн газар нутгийн нэг хэсэг хэмээн үздэг бол Америк улс тухайн бүс нутгийг олон улсын дэглэмтэй газар гэж тооцдог.

Тиймээс олон улсын хууль тогтоомжийн дагуу Америкийн цэргийн хүчин Өмнөд Хятадын тэнгис дэх олон улсын бүс нутгийн далай тэнгисээр чөлөөтөй аялж, нисэх болно гэдгээ онцоллоо. Америкийн энэ мэдэгдэлд Хятадын тал туйлын тааламжгүй хандана гэдгийг олон улсын цэргийн шинжээчид сануулж байна. Америк Хятад тэргүүтэй олон улсын цэргийн хүчний хамтарсан РИНПАК хээрийн сургууль удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан Америкийн Блю Ридгэ байлдааны хөлөг онгоц Шанхай хотын усан зогсоолд буудлаад байгаа юм. 

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-ын цэргийн хүчин өмнөд хятадын тэнгис дэх олон улсын бүс нутгаар чөлөөтэй зорчино  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй