Шууд Chart

Латви улсад яргай загасны их нүүдэл болж байна

2016-05-10 15:37:40

Латви улсад хавар болж байгаатай холбогдуулан тус улсын нэгэн хүрхрээнд жил болгон болдог гайхалтай үзэгдэлийг үзэхээр олон мянган жуулчид ирсэн болохыг тус улсын аялал жуулчлалын яамнаас мэдэгдлээ. Жил бүрийн хавар олон мянган яргай загас Вента Рапид хүрхрээг давж төрсөн газартаа очиж түрсээ шахдаг түүхтэй юм байна.

Европ тивийн хамгийн өргөн буюу 250 метр энэ хүрхрээг давж харайхыг оролдож буй загаснуудыг үзэж сонирхох хүмүүсийн тоо жил ирэх тусам улам бүр нэмэгдэж байгааг албаныхан онцоллоо. Кулдига хотын хажууханд байрладаг энэ хүрхрээг тус улс тусгай хамгаалатанд авсан бөгөөд түрсээ шахахаар явж буй загасыг барихыг хуулиар хориглодог байна.

Харин түрсээ шахсаныхаа дараа эдгээр загаснууд урт холын аянгаа дийлэхгүй үхдэг тул загасчид, хээрийн амьтадын хувьд сайхан боломж үүсдэг гэнэ. Загаснуудын хувьд 2,2 метр хүрхрээг давж үсрэх гэж багагүй хүчин чармайлт гаргадаг болохыг амьтан судлаачид санууллаа. Яргай загасны энэ том нүүдэл жил бүрийн 4 болон 10 сард болдог тул энэ үеэр Латвийн Кулдига хот гадаад дотоодын жуулчдын хөлд дарагддаг байна. Түрсээ шахсан загаснуудыг их хэмжээгээр барьж, тус хотын хоолны газруудад нийлүүлдэг тул загасны нүүдлийн дараа маш хямд үнэтэй, амт чанар сайтай яргай загасыг хотын аль ч зоогийн газраас амталж болдог юм.

Түүнчлэн хүрхрээг давж үсэрч чадаагүй загасыг гараар болон зориулалтын сагс ашиглан барихыг зөвшөөрдөг тул яргай загасны шинэхэн түрсийг ч мөн амтлах боломж олддог байна. Яргай загасны их нүүдэл энэ сарын 15-наас 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Латви улсад яргай загасны их нүүдэл болж байна  
Үзсэн: 1266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй