Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хирошима хотод айлчилна

2016-05-11 12:43:47

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад хийх айлчлалынхаа хүрээнд АНУ-ын атомын бөмбөгөнд сүйдсэн түүхтэй Хирошима хотод хүрэлцэн очно гэдгээ албан ёсоор зарлалаа. Тэрээр энэ сарын 26-наас эхэлж, хоёр өдөр үргэлжлэх “Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Япон улсыг зорих юм.

Уулзалт өндөрлөсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Хирошима хотод айлчлахаар болжээ. Дэлхийн Хоёрдугаар дайны төгсгөлд АНУ Хирошима хотод атомын бөмбөг хаяснаас хойш тус улсын нэг ч Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд Хирошима хотод айлчилж байсан удаагүй. Иймээс энэ сард болох “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Барак Обама Хирошимад айлчлах эсэх асуудал олон улсын анхаарлын төвд байсан юм.

Барак Обама Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд дэлхийг цөмийн зэвсгээс ангид болгох зорилгоор цөөнгүй ажил хэрэгжүүлж, Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг санаачилсан. Тэрээр Хирошима хотод хийх түүхэн айлчлалынхаа үеэр Японы ард түмнээс уучлал гуйхгүй, харин ирээдүй хойчийнхоо энх тайван, аюулгүй байдлыг цөмийн зэвсгийн оролцоогүйгээр хангах уриалгыг дэлхий нийтэд дэвшүүлнэ гэдгийг Цагаан ордон мэдэгдлээ. Обамаг Хирошима хотод айлчлах үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хамт явах юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хирошима хотод айлчилна  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-05-11 12:44
Энүүнд бас тэнд очих нүүр байна аа.......

Бидэнтэй нэгдээрэй