Шууд Chart

Мөрөнд 900 мянган галлон бурам асгарчээ

2016-05-11 13:02:25

Төв Америкийн Эль Сальвадор улсын Сан Лоренсо хотын дэргэдүүр урсдаг мөрөнд 900 мянган галлон буюу 3 сая 400 мянган литр бурам асгарсан талаар тус улсын байгаль орчны албаныхан мэдээлж байна. Бурам усан дахь хүчилтөрөгчийн хэмжээг бууруулсантай холбоотойгоор мөрөнд амьдардаг олон тооны загас жараахай, хавч, сам хорхой болон бусад амьтан үхэж үрэгджээ.

Энэ явдалтай холбогдуулан Эль Сальвадорын Байгаль орчны яам тус бүс нутагт 3 сарын хугацаатай онц байдал зарлаад байна. Байгаль орчны томоохон гамшиг гэж орон нутгийнхны үзэж байгаа энэ хэрэг Эль Сальвадорын элсэн чихэр үйлдвэрлэгч Ингенио Ла Магдалена компанийн буруугаас үүдсэн талаар албан эх сурвалжууд мэдээллээ.

Эль Сальвадорын ерөнхий прокурорын газраас илгээсэн шинжээчид бохирдсон голын орчимд шинжилгээ явуулж байна. Мэргэжилтнүүд мөрөнд сэлэхгүй, мөн мөрний усыг ундандаа хэрэглэхгүй байх, үхсэн загасыг хоол хүнсэндээ хэрэглэхээс зайлсхийхийг Сан Лоренсо хотын ард иргэдэд зөвлөмж болгожээ.

Орон нутгийн сонинд “Энх тайваны баянбүрд” гэж цоллогдож байсан Сан Лорензо хотын 10 мянган оршин суугч загасчлал, аялал жуулчлалаас өрхийн орлогынхоо дийлэнх хэсгийг бүрдүүлдэг байна. Иймээс энэ удаагийн гамшиг тус бүс нутгийн байгаль орчин төдийгүй эдийн засагт томоохон хохирол учруулж байгааг шинжээчид хэлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Мөрөнд 900 мянган галлон бурам асгарчээ  
Үзсэн: 2502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-05-12 09:05
ta buhen mongold l gants moron gedege gazar bdag gej bodoo yu. gol usnii moron gej medehgui gej uu
139.5.216.xxx [139.5.216.xxx] 2016-05-11 23:42
Мөрөнд ч гэх шиг пизда тэгээд тэнэгтээд байдагийн зүгээр л зөв гарчиг өгөхөд л ороод уншина шд. Үмхий хөлдүү толгойлсон гуйлгачин.
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2016-05-11 15:57
yooy naad garchigaa zov onoj uguuch.. yamar ch bolovsrolguigui setguulch bna l gej haragdaad bna

Бидэнтэй нэгдээрэй