
БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын долдугаар их хурлын үеэр тус улсын удирдагч Ким Чен Уны дүү Ким Ё Жоныг өндөр албан тушаалд томилсон байна. Сүүлийн 36 жилд анх удаа зохион байгуулагдсан Хөдөлмөрийн намын их хурал өнгөрсөн даваа гарагт өндөрлөсөн юм. Энэ удаагийн хурлаар Умардын удирдагч Ким Чен Уныг тойрон хүрээлэгчид, тэр дундаа түүний дүү Ким Ё Жон өндөр албан тушаалд томилогдож магадгүй гэх таамгийг олон улсын шинжээч мэргэжилтнүүд дэвшүүлж байсан.
Энэ таамгийг батлан Умард Солонгосын суртал, ухуулгын хэлтсийн дэд дарга, одоо 28 настай Ким Ё Жон Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын төв хорооны гишүүнээр сонгогдсон байна. Хөдөлмөрийн намын хамгийн дээд албан тушаал өнөөг хүртэл “ерөнхий нарийн бичгийн дарга” байсан. Харин Хөдөлмөрийн нам 4 хоног үргэлжилсэн ээлжит их хурлынхаа үеэр “намын дарга” гэх шинэ албан тушаал нээснээ зарлаж, энэ албан тушаалд Ким Чен Уныг томилсон юм.
Тэгвэл үүнээс 1 хоногийн дараа буюу өчигдөр Ким Чен Уны дүү Хөдөлмөрийн намын төв хорооны 129 гишүүний нэгээр сонгогдсон тухай мэдээлэл олон нийтэд ил боллоо. Ингэснээр Хөдөлмөрийн намын 7-р их хурлаар дамжуулан өөрийн байр суурийг бэхжүүлэх Умардын удирдагч Ким Чен Уны зорилго биеллээ гэж ажиглагчид дүгнэж байна.
Ким Чен Уны дүү Хөдөлмөрийн намын Төв хорооны гишүүнээр сонгогджээ | ||
Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.