
ОХУ-ын алс дорнодод оршдог Амур мужийн 9 дүүрэгт ойн түймэр гарсантай холбогдуулан тус мужид онц байдал зарласан байна. Гал унтраах ажилд Өвөр Байгалийн хязгаар, Хабаровск, Еврейн автономит муж болон бусад бүс нутгаас нэмэлт хүч илгээхээр болжээ. Гал сөнөөгчид түймрийн бүс нутагт нисдэг тэргээр хүрэлцэн очиж байгаа талаар "Ассошиэйтед Пресс" агентлаг уламжиллаа.
Холбогдох албаныхны мэдээлснээр Амур мужийн 9 дүүргийн 17 цэгт гарсан гал түймэр нийт 4 мянган га талбай дамнан асч байна. Гал сөнөөгчид 5 мянган га талбайд гарсан 5 түймрийг цурманд оруулсан, 141 га газарт гарсан 10 түймрийг бүрэн унтраажээ. Хабаровскийн хязгаараас 25, Еврейн автономит мужаас 10 шүхэрчин, мөн Өвөр Байгалийн хязгаараас салбарын 25 мэргэжилтэн Амур мужид хүрэлцэн очиж, түймрийг унтраах ажилд туслалцаа үзүүлэхээр болсон байна.
Одоогоор гал түймэртэй тэмцэхэд бүс нутаг, холбооны аврах, гал унтраах ангийн 188 гал сөнөөгч, 315 ой хамгаалагч, агаарын цэргийн 79 албан хаагч, 47 шүхэрчин оролцож байгаа юм. Холбогдох албаныхны мэдээлснээр хуурай, халуун цаг агаараас үүдэн түймэр гарсан байна. Өнөөдөр түймрийн бүс нутагт хур тунадас унаж магадгүй талаар орон нутгийн Ус цаг уурын хүрээлэн мэдээллээ.
ОХУ-ын Амур мужид ойн түймэртэй холбогдуулан онц байдал зарлажээ | ||
Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.