Шууд Chart

Гитлерийн баримал 17.2 сая доллараар худалдаалагдлаа

2016-05-11 15:49:41

Дэлхийн II дайнд нацист Германчуудыг ялсан баяраа дэлхийн олон улс орон өнгөрсөн хоногуудад тэмдэглэлээ. Харин энэ хооронд Адольф Гитлерийн сөгдөн суугаа баримал дуудлага худалдаагаар зарагдсан талаар мэдээ ирж байна. Нью-Йорк хотноо нээгдсэн орчин үеийн урлагийн бүтээлүүдийн дуудлага худалдаан дээр Гитлерийн сөгдөн суугаа баримал 17.2 сая америк долларын үнэ хүрчээ.

Баримлыг урласан Италийн уран бүтээлч Маурицио Каттеланы хувьд уран бүтээл нь хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол энэ болж байна. Каттеланы шуугиан дагуулсан “Тэр” гэх нэртэй баримал араасаа залбиран суугаа бяцхан хүү мэт харагдах боловч өмнөөс нь харсан үзэгч өнгөрсөн зууны мартагдашгүй дүр төрх болж үлдсэн Гитлерийн царайтай тулгардаг байна.

Энэхүү өвөрмөц хийцтэй баримлыг хүний үс, лааны тос болон полиэстр резин ашиглан 2001 онд урлажээ. Шинжээчид энэхүү баримлыг 10-15 сая долларын үнэ хүрэх болов уу гэж таамаглаж байсан юм. Уг таамгаас 2.2 сая доллараар илүү үнэ хүрсэн тус баримал цайлган цагаан байдлын халхавчин дор хорон мууг шингээн дүрсэлж чадсан гэж судлаачдын зүгээс магтаал хүртсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Гитлерийн баримал 17.2 сая доллараар худалдаалагдлаа  
Үзсэн: 2056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2016-05-11 16:54
зарагдлаа гэж бичих ёстой. худалдаалагдана гэж маш буруу модон хэллэг. өөрөө өөрийгаа хулдаалсан болж байна уу?
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2016-05-11 16:01
ИХ БАААС, ЦАГТАА МУУСАЙН ИТАЛИЧУУД ГИТЛЕРИЙН БӨГС ДОЛОООЖ ЯВСАН БАЙЖ.

Бидэнтэй нэгдээрэй