Шууд Chart

Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт явуулахад зориулагдсан машинтай боллоо

2016-05-12 14:16:51

Нийслэлийн онцгой байдлын газар иргэд, хүүхэд багачуудад болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг аврах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалт, сурталчилгаанд ашиглах “тусгай” авто машинтай болжээ.

Тус авто машин нь Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв”-д ашиглагдах бөгөөд БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын газраас тусламжаар ирүүлжээ.

Тус авто машиныг ашиглан танхимын болон газар хөдлөлт, гал түймэр зэрэг аюулт үзэгдэл, ослуудаас урьдчилан сэргийлэх аврах ажиллагааны дадлага, сургалт, сурталчилгааны ажлуудыг иргэдийг хамруулан хийх онцлогтой юм байна


Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт явуулахад зориулагдсан машинтай боллоо  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй