Шууд Chart

БНХАУ-ын хойд нутгаар элсэн шуурга ширүүсч байна

2016-05-12 15:23:56

БНХАУ-ын Шиньжян Уйгур, Ниншя-Хотонгийн өөртөө засах оронд хүчтэй элсэн шуурга шуурч байна. Үүний улмаас автозамын хөдөлгөөнд саатал учирч, агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ эрс нэмэгджээ. Шиньжян Уйгурт хүчтэй салхины улмаас дэгдсэн элсэн шуурга үзэгдэх орчинг 50 метр хүртэл зайд хязгаарласан байна.

Мөн шуурганы улмаас орон нутгийн хэд хэдэн нислэг цуцлагдсан мэдээ байна. Такла-Маканы цөлийг тойрсон бүс нутгаар элсэн шуурга өнгөрсөн бямба гарагаас шуурч эхэлсэн бөгөөд зарим нутагт үзэгдэх орчин 5 метр хүрэхгүй хэмжээнд хязгаарлагдсан талаар иргэд ярьж байна. Шиньжян Уйгураас гадна Өвөр Монгол, Хөх нуур, Ганьсу, Ниншя-Хотонгийн өөртөө засах орон элсэн шуурганд өртөөд байгаа юм.

Энэ онд Номхон далайн Эль-Ниньо дулаан урсгалын нөлөөллөөр Хятадын хойд хэсэгт элсэн шуурганы давтамж, цар хүрээ өнгөрсөн оныхоос нэмэгдсэн талаар орон нутгийн цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Хятадад цаг уурын гамшигт үзэгдлийн 4 шатлалт түгшүүрийн систем үйлчилдэг. Энэ системийн дагуу Хятадын хойд бүс нутагт элсэн шуурганы IV зэрэглэлийн түгшүүр зарласан байна. 

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ-ын хойд нутгаар элсэн шуурга ширүүсч байна  
Үзсэн: 3816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2016-05-13 08:39
монголын газар шороо эд баялагт санаархах тусам ийм гай нүүрлэнэ гэдгийг хятадуудмэдэж байгаа шүү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-05-12 18:01
МОНГОЛЫН ГОВИОС ХЯТАД РУУ ОРЖ ИРСЭН ЭЛСЭН ШУУРГА БИЗ.
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-05-12 15:52
Тарьсан модыг нь хардаа манайх бол юу ч байхгүй шүүдээ

Бидэнтэй нэгдээрэй