Шууд Chart

Нийслэлд 59.9 км урт дугуйн зам барина

2016-05-13 09:52:38

Улаанбаатар хотод авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай зэрэгцэн зарим замд дугуйн замыг давхар төлөвлөн хийж байна. 2012 онд Бэлхийн замд 5.7 км-ын урттай дугуйн зам хийж ашиглалтад өгсөн бол 2013 онд Дүнжингаравын авто зам дагуу 6 км урт дугуйн замыг шинээр хийжээ.

Харин 2015 онд хойд зуслан чиглэлийн замд буюу Дамбадаржаагийн уулзвараас Хандгайтын зуслан хүртэлх авто зам дагуу 15.6 км дугуйн замыг хийсэн байна. Мөн 19-р хорооллын арын авто.зам дагуу 1.5 км, Сонсголонгийн авто зам дагуу 5.5 км дугуйн замыг шинээр тавьжээ.

Нийслэлийн Авто замын газраас өгч байгаа мэдээллээр 2016-2020 онд нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байршилд дугуйн зам хийхээр төлөвлөж байгаагаас Гачууртын зуслангийн зам, Шадивлан, Морингийн даваа, Яармагийн замуудад дугуйн замыг давхар хийхээр төлөвлөсөн байна.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Улаанбаатар хотод нийт 59.9 км урт дугуйн зам хийхээр төлөвлөсөн байна. Дугуйн замыг 1.5 метр өргөнтэй, зориулалтын төмөр тороор, ногоон өнгөтэй зуурмагаар хийж байгаа учир цас, бороо орсон ч өнгө алддагүй аж.

 


Нийслэлд 59.9 км урт дугуйн зам барина  
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй