Шууд Chart

Шаардлага хангаагүй ус түгээх байруудыг гүйцэтгэгч компанийн хөрөнгөөр дахин шинэчилнэ

2016-05-13 15:48:32

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар гэр хорооллын хороодод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан, ашиглалтад оруулаагүй зөөврийн ус түгээх байруудыг зориулалтаар нь ашиглуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал энэ асуудлыг нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулахдаа, нийслэлийн хэмжээнд 2012-2016 онуудад барьсан ашиглалтад хүлээн аваагүй 25  ус түгээх байр байгаагийн 23 нь Сонгинохайрхан дүүрэгт байгаа бол Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тус бүр нэг байр байгааг хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол дунд барьсан ашиглалтад хүлээж аваагүй ус түгээх 23 байрны 22-ыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, 1 байрыг олон улсын байгууллагын хөрөнгөөр барьжээ. Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт байрлах ус түгээх байрыг ашиглалтад хүлээн авах боломжтой гэсэн дүгнэлтийг Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн байна. Харин бусад ус түгээх байрууд нь ундны ус түгээх стандарт хангаагүй, эрчим хүчинд холбогдоогүй, газрын байршил оновчгүй гэх мэт зөрчлүүдтэй байгаа учраас ашиглалтад хүлээн авах боломжгүй байгаа юм байна.

Иймд бусад байруудыг ашиглалтад хүлээн авч, хэвийн ажиллуулах талаар зохион байгуулалтын ажил хийх хэрэгтэй байгааг хэллээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас эдгээр ус түгээх байруудад дутуу хийсэн ажлуудыг гүйцээн, унды ус түгээх байрны стандартад нийцүүлэх ажлыг аль болох яаралтай эхлүүлж, тавдугаар сарын 30-ны дотор гүйцэтгэгч компаниар хийлгүүлэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгав. Мөн стандартын дагуу ажлаа гүйцэтгэсэн ус түгээх байруудыг  зургаадугаар сарын 15-ны дотор ашиглалтад бүртгэн авах ажлыг  зохион байгуулахыг  холбогдох албаныханд үүрэг болгов. 


Шаардлага хангаагүй ус түгээх байруудыг гүйцэтгэгч компанийн хөрөнгөөр дахин шинэчилнэ  
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй