Шууд Chart

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тэмдэглэнэ

2016-05-16 12:32:47

Уламжлалын дагуу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 06 сарын 1-нд Чингисийн талбайд тэмдэглэнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 32 асрамж халамжийн төвүүдэд хүмүүжиж буй хүүхдүүд, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилтнууд, УБ хотын цагдаагийн болон Замын цагдаагийн ажилтан албан хаагчдын нийт 2000 хүүхдэд зориулсан  урлагийн тоглолт, Засаг даргын бэлэг гардуулах арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулахаар ажиллаж байна.

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 8-13, 14-18 насны нийт 128  хүүхдүүдийг хамруулсан  мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон үйлдвэртэй танилцуулах, “Сансрын орноор”, “Үлэг гүрвэлийн орноор аялуулах нэг өдрийн аялалыг зохион байгуулах гэж байна.

Хүчирхийлэлд өртсөний улмаас үйлчилгээ авсан 150 хүүхдийг үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглуулах, “Шидэт автобус” аяллыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тэмдэглэнэ  
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй