Шууд Chart

Төлөөлөгчид АСЕМ-ын бэлтгэл ажилтай танилцлаа

2016-05-17 13:19:24

Ирэх долоодугаар сард Улаанбаатар хотноо зохиогдох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцох түнш орнуудын ёслол, аюулгүй байдлын албаны төлөөлөгчид АСЕМ-ыг угтаж хийж буй зарим бүтээн байгуулалтын ажилтай тавдугаар сарын 16-нд танилцлаа.

Уг танилцах аялалд Ази-Европын сан, Европын холбоо, Люксенбург, Португал, Недерланд, Белги, БНСУ зэрэг АСЕМ-ын түнш 19 орны ёслол, аюулгүй байдал хариуцсан 60 гаруй төлөөлөгч оролцож, дээд хэмжээний уулзалт болох “Шангри Ла” цогцолбор, зочид төлөөлөгчид байрлах “АСЕМ вилла” хотхон, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, болон “Чингисийн хүрээ” цогцолборт зочлов.

АСЕМ вилла” хотхон нь дээд хэмжээний 200 гаруй зочинг байрлуулах орчин үеийн хэв маяг бүхий 53 хаус сууцаас бүрдэж байна. Одоогоор цогцолборын барилга, тохижилтын ажил дууссан бөгөөд хотхоны ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг 6 дугаар сард багтаан гүйцэтгэх юм.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хувьд, АСЕМ-ын зочдыг хүлээж авахад зориулж 4С ангиллын 9 онгоцны зогсоол нэмж барьсан, ингэснээр 34 зогсоолтой болжээ. Мөн цагт 1200 зорчигч хүлээж авах хүчин чадалтай дамжин өнгөрөх танхимыг шинээр байгуулж, бизнесийн, тээшний, явагчийн танхим болон онгоц руу орох хүзүүвч хоолойнд засвар, тохижилтын ажил хийжээ.

“Шангри-Ла” цогцолборт хурлын танхим бэлэн болсон бөгөөд арга хэмжээг сурвалжлах гадаад, дотоодын сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв” байгуулах ажил үргэлжилж байна.


Төлөөлөгчид АСЕМ-ын бэлтгэл ажилтай танилцлаа  
Үзсэн: 1501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй