Шууд Chart

“Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдааныг 3 дахь жилдээ зарлав

2016-05-17 14:50:00

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэл хотоо хайрлах, хотоороо бахархах, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харах зорилгоор “Мөрөөдлийн хот” сэдэвт гар зургийн уралдааныг 05 сарын 16-наас 05 сарын 27-ны хооронд 6-9, 10-13, 14-16 гэсэн гурван насны ангилалд зарлалаа. Бүтээлийг Нийслэлийн төр захиргааны 4 дүгээр байр /Хуучнаар Улаанбаатар шилэн банк/-ны 1 дүгээр давхарт 102 тоот 08.30-17.30 цагийн хооронд хүлээн авна.
 
Хүүхэд багачуудын зургаар дамжуулан ирүүлсэн Үлэг гүрвэлийн музейтэй болох, гэр хороолол, орон сууцны хороололд цогц тохижилт хийлгэх, дугуйн зам, явган зам, усан оргилуур, цэцгийн мандал ногоон байгууламж бүхий хоттой болох зэрэг мөрөөдлүүд эхнээснээ бодит ажил болон хэрэгжиж байна.
 
Насны ангилал бүрт Нэгдүгээр байр-1, Хоёрдугаар байр-2, Гуравдугаар байр-3, Тусгай байрыг шалгаруулж, урамшуулна.
  • Нэгдүгээр байр: Гурван зуун мянган төгрөг, бэлэг дурсгалын зүйл
  • Хоёрдугаар байр: Хоёр зуун мянган төгрөг, бэлэг дурсгалын зүйл
  • Гуравдугаар байр: Нэг зуун мянган төгрөг, бэлэг дурсгалын зүйл
  • Тусгай байр: Бэлэг дурсгалын зүйл
Тавигдах шаардлага:
  • Гар зургийн бүх төрлөөр А3 формат /42х29.7см/ дээр зурна
  • Зураг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар төрсний гэрчилгээний хуулбар, зургийн тайлбарын хамт хавсаргана
Уралдаанд ирсэн бүтээлүүдээр 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Чингисийн талбайд үзэсгэлэн гаргах юм. Уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг 315320, 328210 дугаарын утсаар, www.mpa.ub.gov.mn, www.khangardi.mn цахим хуудаснаас авах боломжтой.

“Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдааныг 3 дахь жилдээ зарлав   
Үзсэн: 3466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй