
Өнгөрсөн жил Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын зуслан хүртэл 16.3 км зам, 50 мерт урт хос гүүрийг барьж ашиглалтад оруулсан. Энэ жил дээрх замын өнгөн хучилтыг хийх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар Шадивлангийн салдаг уулзвараас Санзайн уулзвар хүртэлх хучилтыг хийж байна. Дээрх чиглэлийн замыг тавихад зорчих хэсгийг бүхэлд нь хаах ямар ч боломжгүй.
Зөвхөн нэг урсгалыг хаах байдлаар өргөтгөсөн гэдгийг нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж хэлж байсан. Түүнчлэн суурь хучилтыг нэг жил өнжүүлснээр хагарал, суулт өгсөн хэсгийг бүрэн засварлах боломжтой болгожээ. Ингэснээр замын чанар маш сайн болсныг тэрээр тайлбарлаж, энэ замд 15-20 жилд нүх ч гарахгүй гэдгийг Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэлэв. Хүн амын нягтралаас шалтгаалан хойд чиглэлд зуслан биш хотын дотоод суурьшлын бүс шиг болсон гэж нийслэлийн Засаг дарга онцолсон. Тиймээс хотын төвийн стандартаар энэ замыг тавьж буй юм байна. Ийнхүү зуслангийн гол замыг тавдугаар сарын 25 гэхэд нээх юм байна.
Гэрэлтүүлэг, явган хүний зам зэргийг гүйцээн зургаадугаар сарын 5-нд улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаагаа гүйцэтгэгч компани танилцууллаа. Гол замаас гадна Салхитын ам, Яргайтын богино, Хуурай мухар, Шадивлангийн ам руу чиглэсэн дөрвөн замыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ.
Харин наймдугаар сарын 20 гэхэд дээрх амуудын замыг дуусгах юм байна.
Зуслангийн замд ойрын 15-20 жилд нүх ч гарахгүй гэв | ||
Үзсэн: 540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.