Шууд Chart

АСЕМ-ын чуулганаар “Улаанбаатарын тунхаглал” баримт бичиг гаргана

2016-05-19 17:22:03

АСЕМ-ын чуулга уулзалтын үеэр ямар асуудлуудыг хэлэлцэх тухай төлөвлөгөөг гаргадаг Ази, Европын ахлах албан тушаалтнуудын уулзалт энэ сарын 12-13-ны өдрүүдэд боллоо. Уур амьсгалын өөрчлөлт, улс орнуудын тогтвортой хөгжил, терроризмтой тэмцэх, дүрвэгсдийн асуудал зэрэг олон улсын хэмжээнд анхаарлын төвд байгаа сэдвүүдийг уулзалт чуулганы үеэр хэрхэн хөндөж хэлэлцэх тухай өнөөдөр ажлын албанаас мэдээлэл хийлээ.

АСЕМ-ын уулзалтын өмнө дагалдах есөн хуралдаан болдог. Үүний нэг болох Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр яг ямар асуудлуудыг хэлэлцэх тухай төлөвлөгөө тодорхой болдог. Чуулганаар хэлэлцэх гол асуудлуудын эхний эгнээнд Парис, Бельги, Бруссельд болсон халдлагуудтай холбогдуулан терроризмтой хэрхэн тэмцэх тухай, мөн Европын дүрвэгсдийн асуудлууд багтаж байна.

Ази Европын 11 дэх удаагийн чуулганы үеэр хоёр баримт бичиг батлан гаргана. Үүний нэг нь "Улаанбаатарын тунхаг" бичиг. "Улаанбаатарын тунхаг" бичигт өнгөрсөн 20 жилийн хугацаанд АСЕМ-ын гишүүн орнуудын хамтран хэрэгжүүлсэн ажил болон ирээдүйн төлөвлөгөө багтах юм байна.

Мөн “Даргын мэдэгдэл” баримт бичгийг батлах юм байна. Уг баримт бичигт чуулганы үеэр улс орнуудаас гарсан байр суурийг тусгах юм. АСЕМ-ын чуулганы өмнө буюу ирэх долоодугаар сарын 12-14-нд Ахлах ажилтнуудын хоёр дахь уулзалтыг зохион байгуулж, эцсийн байдлаар хэлэлцэх асуудлууд болон чуулганаар батлах баримтуудын тухай нарийвчилсан төлөвлөгөөг гаргах ажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АСЕМ-ын чуулганаар “Улаанбаатарын тунхаглал” баримт бичиг гаргана  
Үзсэн: 1400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй