Шууд Chart

Б.Мөнхтуяа: “Ээж” киноныхоо зохиолыг би хадам ээждээ зориулж бичсэн

2016-05-26 08:38:20

Ээж уран сайхны кино ирэх сарын 3-нд нээлтээ хийх гэж байна. Энэ киног Чононгоо фильмийн хамт олон бүтээсэн бөгөөд продюсерээр Б.Мөнхтуяа ажиллажээ. Түүнтэй ярилцсанаа уншигч танаа хүргэе.  

-Киноны нээлтийн бэлтгэл ажил ямар шатандаа байна вэ?

-Киногоо театруудад хүлээлгэн өгч, гэрээгээ байгуулсан. Зургаадугаар сарын 3-ныг хүлээгээд сууж байна. Уг нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нээх гэж байсан ч кино театрууд багачуудад зориулж олон арга хэмжээ зохион байгуулах болоод хойшлуулсан. Тэгээд ч зургаадугаар сарын 3 баасан гараг тохиож байгаа. Энэ өдөр дэлхийн киночид бүтээлээ нээдэг уламжлалтай. Бид киноныхоо зураг авалт болон бусад ажлыг эхлүүлэхдээ буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас менежментийн ажлаа зэрэг явуулсан.

-“Ээж киноны рекламыг үзээд 1980-аад оны дунд үеийн үйл явдал гарах нь дээ гэж бодсон?   

-Тийм. Түүхэн талдаа юм. 30 гаруй жилийн өмнө мөрдөн, цэргийн ангид болсон үйл явдал гарна. Гэхдээ тэр үеийн хүмүүсийн зан ааш, хүн чанар ямар байсныг илтгэх гэсэн болохоос тухайн байгууллагуудыг харуулах гэсэнгүй. Түүнчлэн эцэг, эхээ хайрласан үрийн сэтгэл, үрдээ үргэлж сэтгэлээ чилээдэг аав, ээжийн ухаан ямар байв гэдгийг үзэгчдэд мэдрүүлнэ. Өнөөдөр хүмүүс даяарчлалыг өндөр өндөр барилга, цементен замаас эхэлж ярьж, хөгжиж байна гэдэг ч оюун санааны хөгжлөө анзаарахгүй байна. Тэгээд ч дээхэн үеэс бидний шимтэн үздэг “Өндөр ээж” киноны дараагийн үе гэж хэлж болно.

-Зохиолыг нь та бичсэн гэсэн үү?

-Тийм ээ. Би амьдралдаа тохиолдсон зүйлээсээ санаа авч арай өөрөөр бичсэн. Би хоёр дахь амьдралаа зохиосон хүн л дээ. Надтай гэр бүл болсон хүн ч мөн адил. Биднийг нийлэх үед таньдаг хүмүүсийн зүгээс нэлээн хэл ам гарсан. Одоо би өөрийгөө зөвтгөх гээгүй ч гэр бүлтэй хэрнээ урваж, өөр хүнтэй амьдарсан минь хамгийн том алдаа. Тэр үед эргэн тойрны хүмүүсийн мөн чанар үнэхээр танигдсан. Бид өмнөх амьдралаасаа бүхнийг хаяад нийлсэн. Нөхөр маань цэргийн хүн л дээ. Тухайн үед түүнийг ажлын шаардлага алдсан хэмээн хардаж, дансыг нь хүртэл шалгахад Дорноговь аймгийн байцаагч Мөнгөнчимэг, Уртнасан гэдэг хоёр хүн үнэхээр сайн, үнэн зөвөөр нь ажиллаж, гэм буруугүйг нь тогтоосон. Гэтэл тэр хоёроос бусад нь нүүрээ буруулж байсан. Нөхрийг маань БХЯ халсан гэсэн тушаал гаргаагүй хэрнээ одоо болтол нөөцөнд байдаг гэсэн тушаалтай байгаа. Ерөнхийдөө энэ киноны зохиолыг ханийнхаа хоёр ээжид зориулж бичсэн.

-Хоёр ээж гэдгийг тайлбарлаач?

-Аавынхаа эгчид өргөгдсөн юм билээ. Цэргийн хүн байсан болохоор олон газар руу томилолтоор явах хэрэг гарна. Тэр үедээ “Ээж маань байсан бол тэгэх байсан болов уу, ингэх байсан уу” гэж боддог байснаа надад хэлсэн. Ээж нь шуудайнд мах, сүү хийчихсэн хөдөөнөөс ирэхдээ гэрийнх нь цонхны дор ирж дуудаад тосуулдаг байсан гэсэн. Тэгээд байхад нь манай хүн ээжийгээ буцах гэхэд нь тээврийн товчоог зааж өгчихөөд ажилдаа яараад явдаг байсан юм билээ. Энэ бүхнийг нь би сонсоод “Хүний эх гэдэг ямар их сэтгэлтэй юм бэ дээ. Эхийн сэтгэл гэж чухам юуг хэлдэг юм” гэдгийг харуулахыг зохиолдоо тусгасан. Миний ээж гурван жилийн өмнө бурхан болсон. Ээжийгээ мэнд байхад би зохиолоо бичээд дуусгасан байсан ч одоо бодоход би ээждээ ч гэсэн зориулсан юм шиг санагддаг. Дээхэн хүмүүс энэ зохиолыг худалдаж авах хүсэлт тавьж байсан ч би “Надаас хоол нэхэж байгаа биш” гэж бодоод зөвшөөрөөгүй. Би арваад жил есөн хатны тухай зохиол бичиж байна. Гадаадын зах зээлд өрсөлдүүлэх бодолтой байгаа. Өмнөх зохиолуудаа уншаад сууж байтал энэ киноны зохиол ойрын хугацаанд “юм” болговол зүгээр юм шиг санагдаад ажлаа эхэлсэн минь энэ. Үүний анхны нэр нь “Эх”. Харин кинонд “Ээж” гэж нэрлэгдэхээр боллоо.

-Та өмнө нь ямар, ямар кино зохиол бичсэн бэ?

-2001-2006 онд дөрвөн кино, “Битгий яваач”, “Би чамд хайргүй” нэртэй жүжгийн хоёр зохиол бичсэнийг Архангай аймгийн театрын уран бүтээлчид театртаа тавьсан. Киноны хувьд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нартай анх удаа хамтарч “Буцааж нэхэхгүй хайр” киногоо дэлгэцэнд мөнхөлсөн бол дараа нь Г.Урнаа эгчтэй “Нулимсанд дэвтсэн хайр”, ЦЕГ-тай хамтарч “Тэнгэрт харвасан од”, Б.Жаргалсайхан, Г.Урнаа нартай дахин хамтарч “Дутуу эдэлсэн жаргал” киногоо өлгийдөж байлаа. “Ээж” кино миний тав дахь уран сайхны бүтээл.

-Та түрүүн хатдын тухай зохиол бичсэн гэсэн. Энэ талаараа манай уншигчдад яриач?

-Гэр бүл дахин босгох гэж цүнхтэй хувцсаа үүрээд хажуу өрөө хөлсөлж явахдаа амьдралаа босгохын төлөө их зүтгэсэн. Санасандаа ч хүрсэн болохоор түүхэн хатдын тухай зохиол бичихээр төлөвлөсөн минь энэ. Гэхдээ би ном болгож, дуулиан болдоггүй. Кино зохиолын төрлөөр л дэвтэртээ буулгадаг. “Чононгоо”, “Алунгоо”, “Өэлүн”, “Сорхогтунбэхи”, Чингис хааны “Бөртэ”, “Есүй”, “Есүгэн”, “Хулан” нарын дөрвөн хатан, Сорхоншарын охин “Хадаан” байна. Энэ хүн одоогоор ярихад Чингис хааны анхны хайр гэж хэлэгдэхээр бүсгүй болохоор сонгосон юм. Чингис хааны хүүхдийг нь ч төрүүлж байсан гэсэн албан бус судалгаа байдаг юм билээ.

-Судалгаагаа хэрхэн хийдэг вэ?

-Зөвхөн Монголынхоо зохиолуудаас гадна гадаадын орчуулгын бүтээлийг уншсан. Тэгээд ч Чингис хааны тухай киног дэлхий даяар хийдэг ч хатдынх нь талаар нэг их хөндөхгүй юм. Иймд би эмэгтэй хүнийхээ хувьд ч, тэдний уг мөн чанар нь ямар байсныг гаргахыг хичээж байна. Гэхдээ Сорхогтунбэхи хатны тухай бичихээр дөрвөн анги болгох шаардлагатай болсон. Учир нь тэр хүн дөрвөн хааныг төрүүлсэн.  

-Зохиолч Шүүдэрцэцэг Ану хатан киноны зохиолыг бичсэн. Та үзсэн бол ямар санагдсанаа хэлнэ үү?

-Энэ киноны талаарх үнэлэлт, дүгнэлт аль хэдийнэ гарсан. Гэхдээ адилхан уран бүтээлч хүний хувьд хэлэхэд зураг авалтдаа байгалиа илүү оруулсан бол зүгээр байж гэж бодогдсон. Мөн жүжигчин, найруулагч, зураглаачдын сэтгэл нэгдэж чадаагүй юм шиг санагдсан.  

-Та багаасаа уран зохиолд сонирхолтой байсан уу?

-Хэнтий аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургуулийн сурагч байхаасаа л их сонирхолтой байсан. Даанч 10 үгийн есийг нь алдаж бичдэг байлаа. Шинэ жил болохоор би “Багш аа би бэлэг авмаар байна шүү дээ” гээд гуйгаад зогсдог байсан. Тэгэхээр ангийн багш н.Наранцэцэг “Энэнд л нэг бэлэг өгүүлэх гэсэн юм” гээд миний өмнөөс сургуулийн захирлаас гуйдаг байсан. Багш захиралд хэлэхдээ “Шүлэг сайхан уншдаг. Зохион бичлэгийнхээ утга санааг сайн гаргадаг” гэж урамшуулж байгаад нэг юм бэлэг өгүүлнэ. Багшийн захиралд тэгж хэлсэн үг нь надад маш их урам болж, намайг өнөөдөр эдгээр кино зохиолыг бичүүлсэн. Намайг утга, уран зохиолд дөртэй болгосон хүн гэвэл би дээрх багшийгаа хэлнэ.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Сувилагч. Охин маань багадаа өвчин ороогоод байхаар нь хүн гуйж тариа хийлгэхгүйн тулд энэ мэргэжлийг 1996 онд эзэмшсэн. Мөн КУДС-ийн жүжигчний ангид орох гээд шалгалт өгөөд тэнцээгүй болохоор хувийн сургуульд “арын хаалга” хэрэглэж байгаад орлоо. Миний багын мөрөөдлүүдийн нэг жүжигчин болох байсан болохоор тэгтлээ их хичээгээд байсан хэрэг л дээ. Манай ангийг дааж авсан багшийг Чинзориг гэдэг байлаа. Мундаг авьяас, чадвартай хүн. Би нэлээн хожуу тэр сургуульд орсон болохоор ангийнхан хорь ч хүрээгүй. Гэвч тайзны жүжиглэлт энэ тэрд над шиг авьяастай хүн байсангүй. Багш ангийнхныг “Та нар өөрөөсөө хэд эгч хүнээс ичээч” гэж хүртэл загнадаг байсан. Өвлийн шалгалт эхэлж байх үед багш намайг өрөөндөө дуудуулаад “Одой хүний тухай кино хийгдэх гэж байна” гэхээр нь намайг одой хүний дүрд тоглуулах гэж байна гэж бодоод “Би тийм дүрд тоглохгүй” гээд хэлчихсэн чинь багш “Харин тийм. Чи фробонд нь тэнцээ ч үү, үгүй ч үү. Ямартай ч үзээд алд гэсэн юм. Яг үнэндээ чи жүжигчин болох хүн биш. Шууд хэлэхэд дипломтой худалдагч болно гэсэн үг” гээд хэлэхээр нь би гомдсондоо асгартал уйлаад гарсан. Би ангийн дарга ч байсныг хэлэх үү, ангийн фондны мөнгөнөөс багшийнхаа шарыг тайлах, тамхи энэ тэрийг нь авч өгч зусарддаг байсан болохоор намайг ямар ч байсан ивээлдээ авна гэж бодоод гүйгээд байсан хэрэг. Гэвч тэгж хэлэхээр нь би гомдоно гэдэг жигтэйхэн болсон. Гэхдээ багш дараа нь надтай уулзахдаа “Чи найруулагч болж болно шүү дээ. Тэгэх юм бол чи өөрийнхөө найруулсан кинонд тоглох боломжтой. Үгүй бол чамайг ямар ч найруулагч тоож кинондоо тоглуулахгүй. Тэгээд ч чамд найруулагчийн авьяас байна” гэж хэлсэн. Тэр үгэнд нь жаахан онгирч, Б.Жаргалсайхан, Г.Урнаа нартай “Буцааж нэхэхгүй хайр” киногоо бүтээсэн юм. Ингээд кино урлагийн “Харцага” сургуулийн найруулагчийн ангид ороод хоёрдугаар курст сурч байхад захирал нь “Би энэ хүүхдүүдэд дөрвөн минутын тайзны ажил хийх гэж хичээж байхад чи уран сайхны киногоо гаргачихсан юм байна шүү дээ. Чи манай сургуульд сурахгүй байсан ч болно. Харин чи гурав, дөрөвдүгээр курсийнхээ төлбөрийг төлөөрэй. Чамд би диплом олгоно” гэхээр нь жигтэйхэн баярлаад гарсан. Гэхдээ би тэр сургуульд бүрэн төгсөх ёстой байснаа одоо ойлгосон. Уран бүтээлчидтэй хамтраад ажиллаж байхад тэд наад зах нь мэргэжлийн үг хэллэгээр ярихад би ойлгодоггүй. Хар ухаанаараа л юм хийгээд яваад байгаа болохоос онол талд муу. Тиймээс би “Ээж” киноныхоо хамт олныг “Та нар өөрсдөө өөр өөрийнхөө ажлыг мэдэж байгаа болохоор өөрсдөө ажлаа шийдээд хийгээрэй. Би продюсерийнхээ ажлыг л гүйцэтгэнэ” гэж хэлсэн. Би продюсерээр ажиллахаар хэрвээ олон улсын кино наадамд оролцвол Монгол гэдэг нэр нь өмнөө бичигддэг юм.  

-“Чононгоо кино фильм хэзээ байгуулагдав. Та санаачилсан уу?

-Тийм. Өнгөрсөн онд байгуулсан. Нэрнийх нь хувьд ярихад Алунгоогийн өмнөх домогт хатны нэрийг хайрласан юм. Дээрх есөн хатны тухай зохиол бичиж байгаа гэж хэлсэн дээ. Тэдгээрийг кино болгохын тулд зайлшгүй кино фильм байгуулах ёстой болсон учир ийн нээсэн.           

-“Ээж киноны дүрүүдийн сонголт хэрхэн хийгдэв?

-Би томилогдсон бүх хүнд сонголтыг нь үлдээсэн. Зураглаач нь хаана, хэрхэн зургаа авахаа, найруулагч нь хэн гэдэг жүжигчнийг сонгохоо мэд гэж хэлсэн. Найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Б.Эрдэнэцэцэг эгчийг сонгож, хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Энэ хүн жүжигчдээ ч сонгож, тоглуулсан. Мөн н.Отгонзориг гэдэг чадварлаг зураглаач авч ирсэн.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Мөнхтуяа: “Ээж” киноныхоо зохиолыг би хадам ээждээ зориулж бичсэн   
Үзсэн: 11276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
MARY MASON [127.0.0.xxx] 2018-12-21 19:45
Тэнгэрийн баялаг зээлийн компани, бид зээлийн хүүг 0f 3% -ийн хүүтэйгээр зээлдүүлдэг. Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулсан 1000 еврогийн зээлийн 100 сая зээлийн заалтыг тодорхойлохдоо бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнесийн тэлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл    Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэл, лавлагаа авахын тулд өнөөдөр бидэнд и-мэйл явуулна уу skywealthloanfirm@gmail.com skywealthloanfirm@gmail.com skywealthloanfirm@gmail.com Хатагтай Мэри Мэйсон.
demetrios [197.242.100.xxx] 2018-04-19 19:42
Та ямар нэгэн санхүүгийн тусламж авах шаардлагатай юу? Хувийн зээл? Бизнесийн зээл? Ипотекийн зээл? Хөдөө аж ахуй ба төслийн санхүүжилт? Бид 3% -ийн хүүтэй зээлийг өгдөг! Харилцах: (gkfinance01@gmail.com) Хүндэтгэлтэй, Хатагтай Ларриса gkfinance01@gmail.com 3% -ийн зээлийн санал
Ноён Батзор [185.182.81.xxx] 2017-11-26 20:39
Энэ форумд оролцож буй зээлдэгчдээс хэд хэдэн удаа зээлдэгчээс хэд хэдэн удаа зээлээр ирснийхээ дараа зээлийг би хэрхэн зээлж авахаа энд ирүүлье. Би бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл хэрэгтэй байсан бөгөөд зээлдүүлэгч нарт зээл өгөхийг амласан янз бүрийн зээлдүүлэгчдийн зээлээр өргөсөн. Надад нэг найз маань надад туслахаар амласан Mr. Зээлийн зээлдүүлэгчид одоо хүртэл найдвартай хэвээр байгаа гэж бодож байгаагүй юм байна. Гэтэл зээлд тусалсан Mr. Надад яаралтай, яаралтай тусламж хэрэгтэй байгаа эсэхээ мэдэхгүй байна. Ноён Willams-ээр холбоо барина уу. Тэр ч байтугай э-мэйлийн цахим шуудан collinswillamsloanfirm@gmail.com. Ноён Батзор
albaker [93.65.89.xxx] 2017-09-21 17:25
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com
саран [150.129.142.xxx] 2017-02-26 17:49
өнөөдөр манай монголын киног мэргэжлийн үг хэллэгийг нь ч ойлгодоггүй, 3,4р курстээ мөнгө төлөөд диплом авсан хүн хадам ээждээ зориулж бичсэн зохиолоороо төсөөлж байна. За энэ дүүрч. дээр нь гарах зохиол гараагүй юм байна гэж ойлгоход уг хүний дотоод ертөнц ер таалагдсангүй. Чинзориг багшдаа архи тамхи барьж гүйдэг байснаа, Харцага сургуулийн захирал 2 жилийн төлбөр аваад диплом олгосныг олон түмэнд зарладаг нь ямар учиртай юм бол. Энэ хүн нэрд гараад мундаг болсон юм байж. Тэр хэлүүлсэн хүмүүс нь амьд байгаа шүү дээ. Хүний мууг ярьж өөрийгөө дээш нь татаж байгаа юм уу, их шударга илэн далангүй дүр төрх гаргаж байгаа юм болов уу? Имиж бүрдүүлэлт чинь нэг л биш ээ. Баахан сумо нартай зураг авахуулсан байхаар бид юу гэж ойлгох ёстой юм бол...
Arlene Уильямс [105.112.35.xxx] 2016-11-14 18:43
Сайхан өдөр, Бид бага санхүүгийн туслах хэрэгтэй хүмүүст зээл санал болгож байна 2% -ийн хүүтэй. тулд энэ компани нь зээл авах, чи Танд хэрэгтэй зээлийн тодорхой хэмжээ, цаг хугацаа хэлж болох та зээлийг буцаан төлөх боломжтой. маш сонирхолтой бол эелдэг таны доор өгөх хүчин төгөлдөр мэдээлэл Ингэснээр бид үргэлжлүүлэх болно доорх бидний дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд холбоо барина уу Та бидний зээлийн нөхцөлийг илгээж болно. ЗЭЭЛИЙН мэдээлэл хэрэгтэй: нэр: Улс: Утасны дугаар: Зээлийн талаар Шаардлагатай хэмжээ: Зээлийн зориулалт: Зээлийн хугацаа: Сарын орлого : Та онлайн өмнө зээл авах хүсэлт гаргасан байна (тийм, үгүй) Манай компани Холбоо барих: Компани менежер: Arlene Уильямс Компани Мэйл: (ArleneWilliamsloanfinance@hotmail.com) Компани Уриа: Таны аз жаргал сайн үйлчилгээ манай шагнал юм (авах Таны санхүүгийн тасалгаа бид хүсдэг л юм) Шилдэг Regards, Arlene Уильямс
НЭГ ДОР БҮХНИЙГ БАГТААСАН АЯЛАЛЫН БАГЦ 230.000 БОЛЖ ХЯМДАРЛАА. [122.201.22.xxx] 2016-07-23 21:39
ИТГЭЛТ ХАМБА-БАЙГАЛЬ НУУР- УЛАН ҮД ХОТЫН ОНЦГОЙ ХЯМДРАЛТАЙ АЯЛАЛД УРЬЖ БАЙНА. ҮНЭ: 230.000 / БҮХ ЗАРДАЛ БАГТСАН/, ХУГАЦАА: 4 ӨДӨР 3 ШӨНӨ, ГАРАХ ӨДРҮҮД: 7 САРЫН 28, 8 САРЫН 4-НД ГАРНА. ЗАХИАЛГЫН УТАС: 9917-3707, 9314-8000 FB: АЗИЙН АЯЛАЛ
Зочин [112.72.12.xxx] 2016-07-15 13:40
Мөнхтуяа дүү минь сайн л яваа юм байна. Хүүхэд байхдаа их сэргэлэн охин байсан даа. Туулын найз гээд эгч нь чамайг таньдаг байлаа. Хүмүүсийн юу гэх огт хамаагүй, муусайн юмнууд өөрсдөө чадахгүй байж хүн муу хэлээд. Зөвхөн урдхаа харж улам ихийг хий бүтээ. Чамд АМЖИЛТ
зочин магадгүй чамайг үзэгч [202.9.40.xxx] 2016-07-07 22:32
хэрэг байхгүй олон уран бүтээл хийж новшрох хэрэг байхгүй нэг ширхэг сайн бүтээл хий арван жилд нэг удаа магадгүй бүх насандаа нэгийг хийх хэрэгтэй ямар тоосго цохиж байгаа биш
зочин [202.9.40.xxx] 2016-07-07 22:27
эмэгтэй хүн гэдгээ хайяа бодож бай ямар идхийн хэнхэг туссан хөгшин авгай биш цус зутагасан ходоод биш эмэгтэй хүн гэхэд хэцүү байна залуу хүн биздээ
Баярцэнгэл [43.242.242.xxx] 2016-07-07 11:35
аваргатай зургуудаа нилийтэл нь тавьдаг нь зохисгүй ч юм шиг.. хувь тодотгосон ярилцлага биддээ.
Баярцэнгэл [43.242.242.xxx] 2016-07-07 11:33
Ер нь их эмзэг сэдэвтэй зохиол бичдэг хүн байна шүү.. Давуу тал нь тухайн зохиол хүнд наалдацтйа байх магадлалтай юм даа...
Зочин [103.9.90.xxx] 2016-06-09 17:04
ҮЗЭЭД ГАРААД Л МАРТАГДДАГ КИНОГ Ч НЭГ БИЧИХ ШИГ БОЛДОГ АВГАЙ БАЙНА ДА КККККК 5 ИЙГ БИЧСЭН ГЭНЭ ҮҮҮ КК
1 [139.5.218.xxx] 2016-05-28 12:45
элдэв худалаа зүйл ярьж баг зүүлгүй, шударга ярьчихдаг эмэгтэй байна. Ийм хүн одоо ховор доо.
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-05-27 07:18
баахан сумогийнхны зураг байх юм. ярилцлагын эзэн нь хаана байна аа? наргиа байлаа. амжилт хүсье.
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2016-05-26 21:22
Яагаа ч үгүй байж өөрийгөө ихээ томоор бодчихсон хачин амьтан бэ? Өмнөх юмнууд нь шалихгүй л зүйлүүд шүү дээ.
saagii [103.229.120.xxx] 2016-05-29 23:29
ooriigoo hichee
46.223.151.xxx [46.223.151.xxx] 2016-05-26 19:36
ene comment bichseeen huhuur elgiig maaani saihaan bayarluullaa. unshih bolgond l eneed hureed. huuhduud gaihtsan aavaa turgen duudhuu gen ee.
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-05-26 16:37
Сумо барилдаж байхаар түнтгэр нөхөр байна даа

Бидэнтэй нэгдээрэй