Шууд Chart

“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөр баталлаа

2016-06-02 10:37:13

Засгийн газраас“Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөр баталж,  хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг мөн баталжээ.  

Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагыг төвлөрсөн сүлжээний усны үзүүлэлттэй харьцуулахад төмөр хоёр дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ. Түүнчлэн хуванцар саванд хонуулсан сүүнд хүнд металь болох кадьмын агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин, айрганд 4,4 дахин их байв. Энэ нь хүнсний зориулалтын бус хуванцар савны бүрэлдэхүүн дэх химийн хорт бодисууд шингэн бүтээгдэхүүнд шилжин уусч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах өндөр эрсдэлтэй байна.

2015 онд гурван аймаг, Улаанбаатар хотын 297 өрхөд хийсэн судалгаагаар нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэдэг, ийм савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг бага гарчээ. Тиймээс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодит хүчин зүйл болоод буй хүнсний зориулалтын  бус хуванцар савны хэрэглээг халахад чиглэсэн хөтөлбөр боловсруулж цогц арга хэмжээ авах шаардлагатай болсон ажээ.


“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөр баталлаа  
Үзсэн: 3079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй