Шууд Chart

Zun.mn сайт үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж ажиллана

2013-10-10 10:44:16

Монголын Залуучуудын Холбооны түүхэн замналтай салшгүй холбоотой, 89 жилийн түүхтэй Монголын залуусын төв хэвлэл болох “Залуучуудын үнэн” сонин нь уншигчиддаа илүү ойр болох, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах зорилгоор 2013 оны 7-р сард www.zun.mn нэртэй онлайн сонин болж хүрээгээ тэлээд байна. “Залуу хүн бүрийн заавал зочлох сайт” уриатайгаар  ажиллаж байгаа www.zun.mn сайт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, дотоодын бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, залуу бизнес эрхлэгчдийг дэмжин урамшуулах зорилгоор “Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжье” аяныг өрнүүлэн Монголд анх удаа сайтдаа үнэ төлбөргүй реклам байршуулахаар болжээ. Эх орны хөрсөн дээр бүтээн байгуулагдсан, үйлдвэрлэгдсэн үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин хийж буй ажлыг нь олон нийтэд сурталчлах энэхүү аянд үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж www.zun.mn сайтад өөрийн компаний сурталчилгаа болон шинээр хийж буй бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй танилцуулах боломж нээлттэй юм байна шүү.

 

Холбоо барих: www.zun.mn маркетингийн алба 99837356

 


Zun.mn сайт үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж ажиллана  
Үзсэн: 3528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй