Шууд Chart

Сангийн сайд нарын уулзалтын талаар мэдээлэл өглөө

2016-06-10 15:34:19

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт /FinMM12/ Улаанбаатар хотноо болж буйтай холбогдуулан АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан, ГХЯ-ны Ёслолын газрын захирал, АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол, хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Тэгшжаргал нар 6 дугаар сарын 9-нд “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалтад нийт 43 орны 200 гаруй төлөөлөгч оролцож байна.  Мөн манай улстай идэвхтэй хамтран ажилладаг Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага зэрэг олон улсын банк санхүүгийн 13 байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх хуралдааны үеэр сангийн сайд нар “Ази Европын таатай харилцаа холбоо, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд хоёр тивийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, илүү хүртээмжтэй тэнцвэртэй өсөлтийг бий болгохын төлөө хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Ази-Европын макро эдийн засгийн боломж, дэлхий нийтийн болон бүс нутгийн төвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хамтын ажиллагаа гэсэн гурван дэд сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулна. Уулзалтын төгсгөлд Сангийн сайд нарын уулзалтын гол баримт бичиг болох тунхаглал гарах юм.


Сангийн сайд нарын уулзалтын талаар мэдээлэл өглөө   
Үзсэн: 1733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй