Шууд Chart

Хамтарсан сургалт зохион байгууллаа

2016-06-14 10:07:07

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчдийг угтах, аюулгүй байдлыг хангах, хамгаалалтыг хэрхэн зохион байгуулах, хөтөлбөрийн дагуу арга хэмжээний үеэр ёслолын болон бусад арга хэмжээний бэлтгэлийг хангах хамтарсан сургалт зургаадугаар сарын 11-нд боллоо.

Сургалтад Төрийн тусгай хамгаалалтын газар, ЦЕГ, ХХЕГ, ОБЕГ, Замын цагдаагийн газар зэрэг хууль, хүчний байгууллагуудын болон ГХЯ-ны Консулын болон Ёслолын газар, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны мэргэжилтнүүд оролцож зочид төлөөлөгчдийг угтаж авах, ёслол хамгаалалтын чиглэлээр үзүүлэх сургуулилт хийснээс гадна уулзалтын үеэр хэрхэн хамтарч ажиллах талаар туршлага санал солилцлоо.

Сургалтад оролцогсод “Чингис хаан” нисэх онгоцны буудал, АСЕМ Вилла,  Шангри-Ла зочид буудал, “Чингисийн хүрээ” жуулчны баазуудад очиж арга хэмжээний үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, автомашины цуваа, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, зочдыг угтах үдэх, хэвлэл мэдээллийнхний зохион байгуулалт, “Нүүдэлчдийн наадам”-ын үеэр хэрхэн ажиллах талаар нэгдсэн мэдээлэлтэй боллоо. Цаашид ийм сургалтыг дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын  хүрээнд  нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар хэд хэдэн удаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт болон түүний салбар хурлуудад 5000 орчим зочин төлөөлөгч хүрэлцэн ирэх бөгөөд тэдгээр  1000 орчим нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан байх төлөвтэй байна.


Хамтарсан сургалт зохион байгууллаа   
Үзсэн: 1468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй