Шууд Chart

Өдөрт 15-20 хүнийг цагийн ажилд зуучилж байна

2013-10-11 09:35:39

Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-д ажил олгогч байгууллагуудаас цагийн болон байнгын ажлын байрны захиалга ирсээр байна. Тус биржид өдөрт цагийн ажилд зуучлуулахаар 20-30 хүн ирдгээс 90 хувь нь шууд цагийн ажилтай болдог аж. "Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ийн мэдээллэснээр 10 сарын 1-7-ны хооронд 100 гаруй залуу анкет бөглөснөөс 60 нь ажилд зуучлагдсан байна.

Одоогоор зөөгч, ачигч, эх бэлтгэгч, дизайнер, нягтлан, санхүүгийн чиглэлээр суралцдаг оюутан, балетын багш, англи хэлний багш, худалдагч, барилгын туслах, сурталчилгааны ажилтан, цонх угаагч зэрэг цагийн ажлын нээлттэй байр бэлэн байгаа аж. Дашрамд дуулгахад 10 сарын 12-ны Бямба гарагт 200 хүн ажиллуулах цагийн ажлын санал тус биржид ирсэн бөгөөд сонирхсон залуус МЗХ-ны төв байр “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ийн 103 тоотод ирж бүртгүүлж болох юм.
 


Өдөрт 15-20 хүнийг цагийн ажилд зуучилж байна  
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй