Шууд Chart

“Намрын ажил-залуус” төсөл амжилттай хэрэгжлээ

2013-10-11 09:40:16

ҮХААЯ, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Намрын ажил-залуус” төслийг 9 сарын 1-нээс 10 сарын 10-ны хооронд хэрэгжүүлж, оюутан залуусыг сайн дураар нь намрын ургац хураалтын ажилд оролцуулсан.

  Төсөлд нийт 350 гаруй залуус хамрагдаж, 7-14 хоногийн хугацаанд Төв аймгийн Жаргалант, Баянцогт сум, Сэлэнгэ аймгийн Сант, Жавхлант, Ерөө, Сайхан сум, Баянгийн хошуу, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ургац хураалтад идэвхтэй оролцлоо.

Тэд өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай ажилласан бөгөөд  төсөлд хамрагдаж ажилтай, орлоготой болсноос гадна эх орныхоо хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсандаа баяртай байгаагаа илэрхийлжээ. Төслийг ирэх жил ч гэсэн зохион байгуулж илүү олон оюутан залуусыг хамруулна гэдгийг “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ээс мэдээллээ.

 

“Намрын ажил-залуус” төсөл амжилттай хэрэгжлээ  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй