Шууд Chart

Зэвсгийн дэлгүүрт дэлбэрэлт болж, 25 хүн амь үрэгджээ

2016-06-22 14:58:25

Ливийн нийслэл Триполи хотын ойролцоох суурингийн галт зэвсгийн дэлгүүрт дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтэд өртсөн 25 хүн амь үрэгдэж, 30 орчим хүн шархадсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн зарим хүний биеийн байдал хүнд байгаа учраас амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж магадгүйг холбогдох албаныхан мэдэгдлээ. Гарабулли суурингийн оршин суугчид Мисрата хотын зэвсэгт дайчдыг эсэргүүцэж, улмаар талуудын хооронд мөргөлдөөн дэгдсэн байна. Хэрэг явдал зэвсэгт дайчид худалдан авсан барааныхаа үнийг төлөхгүй гэснээс эхэлснийг нутгийн иргэд мэдээлжээ.

Мөргөлдөөн даамжрах үеэр суурингийн галт зэвсгийн дэлгүүрт дэлбэрэлт болсон гэж албаны мэдээлэлд уламжилсан ч, нэгэн гэрч салют ачсан ачааны машин дэлбэрсэн гэх зөрүүтэй мэдээлэл өгснийг Би-Би-Си агентлаг дамжуулж байна. Гарабулли суурин Ливийн нийслэлээс 50 км, Мисрата хотоос 140 км зайд оршдог юм. Талуудын мөргөлдөөн намжих төлөвгүй байна. Триполи, Мисратаг холбосон Гарабулли суурингийн гол замуудыг нутгийн иргэд хаасан байгаа талаар Ройтерс агентлаг уламжиллаа.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Зэвсгийн дэлгүүрт дэлбэрэлт болж, 25 хүн амь үрэгджээ  
Үзсэн: 2170 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй