Шууд Chart

"Пума" компани Швейцарийн тоглогчдоос уучлал гуйлаа

2016-06-26 11:13:22

2016 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд удахгүй эхлээд байгаа. Тэгвэл пүрэв гарагт спортын хувцас, хэрэглэлийн шилдэг компаниудын нэг болох "Пума" групп Швейцарийн шигшээ багаас албан ёсоор уучлал гуйсан байна.  

Тодруулбал, өнгөрсөн Ням гарагт болсон Швейцар-Францын тоглолтын үеэр Пума компаний нийлүүлсэн дөрвөн цамц урагдсан учраас тоглогчид завсарлага авч цамцаа солих шаардлагатай болсон юм. Урьд нь нэг дор ийм олон тооны тоглогчдын цамц урагдаж байсан тохиолдол бараг гарч байгаагүй тул энэ асуудал олны анхаарлын төв ороод байна. Ялангуяа Адидас, Найк зэрэг спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг компаниуд өөрийн өрсөлдөгчийн энэ алдааг тун чадварлаг ашиглаж байгаа юм. Энэ компаниуд Швейцарийн хөлбөмбөгийн холбоонд хандаад байгаа бөгөөд Пума компанитай хамтран ажиллах гэрээгээ цуцлахыг уриалаад байгаа гэнэ.

Спортын хувцас, хэрэглэл үйлдвэрлэдэг компаний хувьд аль нэг орны шигшээ багийг өөрийн эгнээд элсүүлэх нь чухал ач холбогдолтой байдаг. Ялангуяа хөлбөмбөг шиг олон тооны хөгжөөн дэмжигчид шигшээ багийнхаа хувцас, хэрэглэлийг худалдан авдаг спортын хувьд өрсөлдөөн тун ширүүн байдаг байна. Пума компани энэ явдал болсны дараа яаралтай шинжээчдийн баг байгуулж, урагдсан хувцаснуудыг шинжилж үзээд шигшээ багийн тоглогчдын өмссөн цамцыг чанрын шаардлага хангаагүй материалаар хийсэн болохыг зарлаж, бүх шигшээ багийн хувцасыг татан авч шинээр нийлүүлэх болсноо зарласан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хэрвээ хасагдах шатанд Швейцарийн багийн тоглогчдын цамц дахин урагдвал тус улсын хөлбөмбөгийн холбоо гэрээгээ цуцлахад бэлэн байгаа гэнэ. Тэдний дараагийн сонголт Найк компани байх өндөр магадлалтай байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Пума" компани Швейцарийн тоглогчдоос уучлал гуйлаа  
Үзсэн: 2131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй