Шууд Chart

АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанд автомашин хандивлалаа

2016-06-27 10:00:00

АСЕМ-ын автомашины албан ёсны түнш байгууллага болох “Моннис моторс” компаниас ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанд хоёр ширхэг “Ниссан Теана” автомашиныг зургаадугаар сарын 24-нд хүлээлгэн өглөө.

Дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг болгон хандивлаж буй эдгээр автомашин нь 2016 онд үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн загвар, технологи  бүхий зорчигчийн аюулгүй байдлыг бүрэн хангахуйц бөгөөд нэг бүрийнх нь  үнэ 55,9 сая төгрөг юм.

Автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, “Моннис Моторс” компанийн гүйцэтгэх захирал Д.Баяр зэрэг холбогдох хүмүүс оролцлоо.

Тус компани өөрсдийн хөрөнгөөр оруулж ирсэн  250 ширхэг автомашиныг Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр хүрэлцэн ирэх зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдал, хамгаалалт, ёслолын арга хэмжээнд зориулан үнэ төлбөргүй ашиглуулахаар болоод байгаа юм. Харин тэдгээр автомашинуудыг АСЕМ-ын уулзалтын дараа иргэд, аж ахуйн нэгжүүдэд татваргүй үнээр борлуулах аж.


АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанд автомашин хандивлалаа   
Үзсэн: 1724 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй