Шууд Chart

Фольксваген корпораци АНУ-д 10.2 тэрбум ам.доллар нөхөн төлнө

2016-06-27 09:40:00

Германы авто машин үйлдвэрлэгч Фольксваген корпораци хууран мэхлэх програм ашиглаж байсныхаа төлөө АНУ-д 10.2 тэрбум америк доллар нөхөн төлөхөөр болжээ. Өнгөрсөн онд Фольксваген корпорацийн авто машинууд хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулан мэдээлдэг хууран мэхлэх програмтай нь илэрч, олон улсад шуугиан тарьсан билээ.

Энэ дуулианд холбогдсон дизель хөдөлгүүртэй авто машиныг худалдан авсан АНУ-ын 482 мянга гаруй иргэнд Фольксваген корпораци нөхөн төлбөр олгох юм байна. Нөхөн төлбөрийн хэмжээ авто машиныг худалдан авсан оноос шалтгаалж 1.000-7.000 америк доллар байх талаар "Би-Би-Си" агентлаг уламжиллаа. Гэхдээ Фольксваген, АНУ-ын хооронд нөхөн төлбөрийн гэрээний талаар олон нийтэд албан ёсоор танилцуулаагүй байна. Энэ танилцуулгаас өмнө гэрээний нөхцөлд өөрчлөлт орох магадлалтайг ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

Хуурам мэхлэх програмтай авто машинуудыг Америкийн байгаль орчны хууль тогтоомжид нийцүүлэн засварлах асуудлаар Фольксваген корпораци, тус корпорацийн үйлдвэрлэсэн авто машиныг эзэмшигчид, АНУ-ын Засгийн газар нэгдсэн саналд хүрч чадаагүй байгаатай энэ нь холбоотой юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Фольксваген корпораци АНУ-д 10.2 тэрбум ам.доллар нөхөн төлнө   
Үзсэн: 1782 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй