Шууд Chart

Зэвсэгт этгээд кино театрын танхимыг барьцаалжээ

2016-06-27 10:25:44

Германы баруун бүсийн Франкфурт хотын кино театрт амны хаалтаар зүсээ халхалсан зэвсэгт этгээд нэвтэрч, танхим дахь үзэгчдийг барьцаалсан хэрэг гарчээ. Тус улсын цагдаа нар кино театрт явуулсан тусгай ажиллагааны дүнд зэвсэгт этгээдийг хөнөөсөн байна. Үүний дараа барьцаалагдсан 20 орчим хүн бүгд эсэн мэнд суллагджээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр барьцаалагч этгээд винтов буугаар зэвсэглэн, өөр хамсаатангүйгээр кино театрын цогцолборт нэвтэрсэн байна.

Тус этгээдийн хэн болох, ямар зорилгоор кино танхимыг барьцаалсан гэдгийг цагдаа нар тодруулахаар ажиллаж эхэлжээ. Одоогийн байдлаар барьцаалагч этгээдийг алан хядагч болон хэт даврагч бүлэглэлтэй холбоотой гэх нотолгоо олдоогүй байгаа юм байна.

Германы телевизүүдийн мэдээлснээр барьцаалагч этгээдийг аюулгүй болгох ажиллагаанд тус улсын цагдаа, тусгай хүчний 300 орчим албан хаагч оролцсон байна. Кино театрын ажилтан "Ройтерс" агентлагт ярьснаар, барьцаалагч этгээд 18-25 настай, 170 орчим см өндөртэй эрэгтэй байсан байна. Тус этгээд театрын танхимд 4-5 удаа гал нээсэн гэж гэрчүүд мэдээлжээ. 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Зэвсэгт этгээд кино театрын танхимыг барьцаалжээ   
Үзсэн: 1943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй