Шууд Chart

Швед улсад цахилгаан хурдны зам туршиж байна

2016-06-28 13:11:15

Швед улсад хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулахын тулд “Цахилгаан хурдны зам” нэртэй шинэ төсөл туршилтаар хэрэгжиж байна. Шведийн зам тээврийн захиргааны санаачилсан энэ төслийг инженерийн Сименс корпораци, том оврын автомашин үйлдвэрлэгч Скания компани хамтран хэрэгжүүлж байгаа юм. Шведийн И16 хурдны замд туршиж байгаа цахилгаан хурдны замд том оврын автомашинууд троллейбустай адилаар цахилгааны шугамтай холбогдож, улмаар дизель түлш бус, цахилгаан эрчим хүч ашиглан хөдөлгөөнд оролцож байна.

Шведийн тээвэр, дэд бүтцийн сайд энэ удаагийн төслөөр дэлхийн зам тээврийн салбарт хувьсгал хийнэ гэдэгт итгэлтэй байгаа юм. Хүнд оврын автомашинуудыг цахилгаан эрчим хүчээр ажиллуулах боломжтой гэдгийг харуулж, мөн Швед улс инновацийг хэрхэн дэмжиж байгааг нотолж байгаа гэдгээрээ тус төслийн ач холбогдол их гэж холбогдох албаныхан үзэж байна. Одоогоор туршилт хэрэгжиж байгаа И16 хурдны замын 2 км хэсэгт цахилгаан дамжуулах шугам татсан байна.

Энд сонирхуулахад, Швед улсын тээврийн салбар 2030 он гэхэд шатдаг түлшнээс бүрэн татгалзахаар зорьж байна. Швед эрчим хүчний салбараа байгаль орчинд ээлтэйгээр шийдэж байгаа учраас тээврийн салбарыг эрчим хүчинд холбосон тохиолдолд шатахууны хэрэглээг бууруулж, хүлэмжийн хий ялгаруулалтыг ч багасгах боломж нээгджээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Швед улсад цахилгаан хурдны зам туршиж байна   
Үзсэн: 1575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй