Шууд Chart

Иракийн засгийн газрын цэргүүд Фаллужа хотыг чөлөөллөө

2016-06-28 16:24:33

Иракийн засгийн газрын цэргүүд Фаллужа хотыг "Исламын улс" алан хядагч бүлэглэлээс бүрэн чөлөөлжээ. Тус улсын ерөнхий сайд Хайдер аль-Абади энэ түүхэн ялалтыг тэмдэглэн Фаллужа хотод хүрэлцэн очиж, телевизээр ард түмэндээ хандан үг хэлсэн байна. "Исламын улс" алан хядагч бүлэглэлд оршин байх зай Иракийн нутаг дэвсгэрт үгүй гэдгийг Хайдер аль-Абади онцлоод, тун удахгүй Мосул хотыг ч мөн "Исламын улс" бүлэглэлээс бүрэн чөлөөлнө хэмээн тэрээр амлажээ.

Иракийн нийслэл Багдад хотоос 50 км зайд оршдог Фаллужа хотыг "Исламын улс" бүлэглэл 2014 оны нэгдүгээр сард хяналтандаа оруулсан юм. Иракийн засгийн газрын цэргүүд энэ оны тавдугаар сард тус хотын чиглэлд давшилт эхлүүлж, сар гаруйн дараа Фаллужаг бүрэн чөлөөллөө. Давшилтын хугацаанд "Исламын улс" бүлэглэлийн 1,800 гаруй дайчин амь үрэгдсэн гэж холбогдох албаныхан мэдээлж байна.

Фаллужа хотыг чөлөөлсөн явдал Ирак улсын хувьд бэлгэдлийн төдийгүй стратегийн чухал ач холбогдолтой ялалтад тооцогдож байна. Гэхдээ Фаллужа хотыг чөлөөлөх ажиллагаанаас дүрвэн дайжсан олон мянган иргэн хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн гэдгийг олон улсын байгууллагууд мэдээлж байна. Тус хотод энх тайван, тогтвортой байдлыг эргэн авчрахад Иракийн засгийн газар ихээхэн хичээл зүтгэл гаргах шаардлагатайг ажиглагчид сануулж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Иракийн засгийн газрын цэргүүд Фаллужа хотыг чөлөөллөө  
Үзсэн: 1928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй