Шууд Chart

Истанбул хотын нисэх буудалд террорист халдлага гарч, 32 хүн амь үрэгдлээ

2016-06-29 08:44:13

Туркийн Истанбул хотноо оршдог Ататюркийн нэрэмжит олон улсын нисэх буудалд террорист халдлага гарсны улмаас 32 хүн амь үрэгдэж, 60 орчим хүн шархадсан байна. Халдлагад 3 этгээд оролцож, калашников буугаар иргэд рүү гал нээсний дараа биедээ авч явсан тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн талаар Туркийн холбогдох албаныхан мэдээлж байна. Халдлагын цаана ямар бүлэглэл байсан нь одоогоор тодорхойгүй байна.

Сүүлийн саруудад курдын босогчид болон "Исламийн улс" бүлэглэлийн алан хядагчид Турк улсад хэд хэдэн удаа террорист халдлага зохион байгуулсан юм. Иймээс энэ удаагийн халдлагад дээрх 2 бүлэглэлийн аль нэг буруутай байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Истанбул хотноо оршдог Аттатюркийн нэрэмжит олон улсын нисэх буудал Европ тивд чансаагаараа гуравдугаарт эрэмбэлэгддэг.

Тус нисэх буудлын хаалгуудад аюулгүй байдлын шалгалтын рентген тоног төхөөрөмж байршуулсан ч тээврийн хэрэгсэлд тавих хяналт сул байдаг байна. Үүнээс үүдэн Ататюркийн нисэх буудал террорист халдлагад өртсөн байж болзошгүйг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон дээрх халдлагыг зэмлэн буруушааж, терроризмын эсрэг эв санаа нэгтгэн тэмцэхийг олон улсад уриаллаа. Халдлагын дараа Истанбул дахь Ататюркийн нисэх буудлаас хөөрөх байсан бүх нислэг цуцлагдсан байна. АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар тус улсаас Истанбул хотын чиглэлд хийх бүх нислэгийг мөн цуцалжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Истанбул хотын нисэх буудалд террорист халдлага гарч, 32 хүн амь үрэгдлээ  
Үзсэн: 2616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй