Шууд Chart

Туркийн ерөнхийлөгч Су-24 нисэх онгоцыг сөнөөсөн явдалд ОХУ-аас уучлал гуйлаа

2016-06-29 14:14:32

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа СУ-24 байлдааны нисэх онгоцыг сөнөөсөн явдалд уучлал гуйжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Туркийн Сиритэй залгаа хилд "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байсан Оросын нисэх онгоцыг Туркийн хилийн харуулууд пуужин харван сөнөөсөн юм.

Энэ явдалд Туркийн төрийн тэргүүн уучлал гуйж, амь үрэгдсэн нисгэгчийн ар гэрт эмгэнэл илэрхийлсэн гэж Кремль мэдэгдсэн байна. Эрдоган мөн захидалдаа Москватай найрсаг харилцаагаа сэргээхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэрээр Оросыг Турк улсын нөхөр, стратегийн түнш орон гэдгийг онцлоод, Туркийн эрх баригчид Оростой харилцаагаа муутгах хүсэлгүй байгааг мэдэгдсэн байна.

Туркийн хилийн харуулууд ОХУ-ын нисэх онгоцыг санаатай сөнөөгөөгүй гэдгийг Эрдоганы илгээсэн захидалд уламжилжээ. Мөн Туркийн тал Оросын нисгэгчийн цогцсыг илрүүлэх, оршуулгад бэлтгэхэд боломжит бүх хүчин чармайлтыг гаргасан гэдгийг тус захидалд онцолсон байна. Оросын байлдааны нисэх онгоцыг сөнөөсөн асуудлаар Туркийн холбогдох албаныхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж Кремль Эрдоганы захидлаас иш татан мэдээлсэн байна.

Энэ тухай мэдээлэл хоёр орны харилцаа сэргэж магадгүй гэх итгэл найдварыг олон улсад төрүүллээ. Кремлийн мэдэгдлийн дараа Туркийн үндэсний мөнгөн тэмдэгт лирийн америк доллартай харьцах ханш өссөн талаар "Ройтерс" агентлаг уламжилсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Туркийн ерөнхийлөгч Су-24 нисэх онгоцыг сөнөөсөн явдалд ОХУ-аас уучлал гуйлаа  
Үзсэн: 2323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй