Шууд Chart

БНХАУ-ын Коммунист намын 95 жилийн ой маргааш тохионо

2016-06-30 13:17:22

БНХАУ-ын Коммунист нам 1921 оны долоодугаар сарын 1-нд үүсгэн байгуулагдсан түүхтэй. Тус намын 95 жилийн ой маргааш тохиох гэж байна. Энэ ойг угтан Хятадын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин намын сахилга батыг сайжруулах, авлига хээл хахуулийг үгүй хийж, улс төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэйг онцоллоо. Си Зиньпин Хятадын төрийн эрхэнд гарснаасаа хойш авлига, хээл хахуулийн эсрэг шийдэмгий тэмцэл өрнүүлсээр өнөөг хүрсэн юм.

Тэрээр өчигдөр намын Төв хороо, Улс төрийн товчооны хамтарсан сахилга батын асуудлаарх уулзалтад дээрх мэдэгдлийг хийсэн байна. 50 гишүүнтэй гараагаа эхэлсэн Хятадын Коммунист нам эдүгээ 88 сая гишүүнийг эгнээндээ нэгтгээд байна. Энэ үзүүлэлтээрээ тус нам олон улс дахь эрх баригч хамгийн том намд тооцогдох болсныг Си Зиньпин онцолжээ. Нам доторх нэгдмэл байдлыг хадгалах, цаашдын оршин тогтнолыг баталгаажуулахын тулд сахилга батыг сайжруулах шаардлагатай гэдгийг Си Зиньпин хэлж байна.

Энэ асуудлыг Хятадын Коммунист нам 2012 онд хийсэн 18-р их хурлаараа эн тэргүүний зорилт болгон дэвшүүлсэн байдаг. Мөн тус намын төдийгүй Хятадын төр засгийн байр суурийг ганхуулах гол эх сурвалж болсон авлига, хээл хахуулийг үндсээр нь устгах, ийм хэрэгт холбогдсон намын гишүүдэд хатуу хариуцлага оноох шаардлагатай гэж Си Зиньпин үзэж байна. Хятадын Коммунист намын гишүүд өөрсдийн тав тух, хувийн хэрэгцээ бус нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх ёстойг тэрээр хатуу сануулсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ-ын Коммунист намын 95 жилийн ой маргааш тохионо  
Үзсэн: 1998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй