Шууд Chart

ОХУ-д үндэсний хувцасны үзэсгэлэн нээгдлээ

2016-06-30 13:23:16

Даяаршлын эрин зуунд түүх соёлоо хадгалан үлдэх олон орны хувьд том сорилт болоод байна. Энэ үеэр ОХУ-ын зан заншил, түүх соёлыг сурталчлан танилцуулах үндэсний хувцасны үзэсгэлэн яармаг Москва хотноо нээгдлээ. Дэлхийн хамгийн өргөн уудам нутагтай Орос оронд олон үндэстэн угсаатны зан заншил сүлэлдэн оршдог. Энэ онцлогийг тусган харуулсан “Оросын ард түмний баяр ёслолын хувцас” нэртэй үзэсгэлэнг Москва хот дахь Улсын түүхийн музейд гаргасан байна. Тус үзэсгэлэнд нийт 400 мянга гаруй үзмэр тавигдсан гэж музейн удирдлага мэдээллээ.

Сибир, Алс Дорнодын бүсэд нутагладаг нанай үндэстний цаатнуудыг төлөөлсөн үзмэр ч энд багтсан байгаа юм. Тус үзэсгэлэн ОХУ-д зохион байгуулагдаж байгаа үндэсний хувцасны сэдэвт анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлог болж байна. Үзмэрт багтсан хувцас бүр Оросын бүс нутаг, уур амьсгал, үндэстэн ястан, нийгмийн давхаргыг илтгэн харуулах өөр өөрийн онцлогтой байна. Мөн эдгээр онцлогоос шалтгаалан хувцас бүрийг урласан материал ч хөвөн даавуу, ангийн үс, загасны хайрс зэргээр ялгаатай байна.

Орос үндэсний хувцсанд улаан өнгө зонхилдгоос гадна толгойн зүүсгэл, бусад гоёл чимэглэл хувцасны салшгүй бүрэлдэхүүн хэсэгт тооцогддог. Даяаршил эрчимжиж байгаа 21-р зуунд Оросын үндэсний онцлог дүр төрх, угсаатан ястнуудын өв соёлыг хадгалан үлдэх, түгээн дэлгэрүүлэхэд үндэсний хувцас чухал үүрэгтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Яг энэ зорилгоор зохион байгуулагдаж байгаа “Оросын ард түмний баяр ёслолын хувцас”-ны үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ-д үндэсний хувцасны үзэсгэлэн нээгдлээ  
Үзсэн: 10075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
гншгншгэ [103.229.122.xxx] 2017-02-01 21:58
эжугн.эгнэнэрэрнэгрээжрнэгнэ
э:у.гнжушгэжгрнэ [103.229.122.xxx] 2017-02-01 21:58
.нш_ншннннннннноооооооооооооооооаэор

Бидэнтэй нэгдээрэй