Шууд Chart

Истанбулын халдлагад амь үрэгдэгчийн тоо 42-т хүрлээ

2016-06-30 14:27:58

Туркийн Истанбул хотноо оршдог Ататюркийн нэрэмжит олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар мягмар гарагийн орой террорист халдлага гарсан. Тус халдлагын улмаас амь үрэгдэгчийн тоо 42-т хүрсэн байна. Амь үрэгдэгсдийн дунд Туркийн 24 иргэн, мөн Саудын Арабын 5, Иракийн 2, БНХАУ, Тунис, Узбекистан, Иран, Украин зэрэг улсын тус бүр 1 иргэн байсан талаар холбогдох албаныхан мэдээлж байна.

Мөн 240 орчим хүн гэмтэж шархадсаны 41-ийнх нь биеийн байдал хүнд байгаа юм байна. Мягмар гарагийн халдлагад 3 этгээд оролцож, Аттатюркийн нисэх буудалд калашников буугаар гал нээсний дараа биедээ авч явсан тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн юм. Одоогоор аль ч бүлэглэл халдлагын хариуцлагыг өөртөө хүлээгээгүй хэвээр байна.

Гэхдээ мөрдлөг шалгалтын урьдчилсан дүнгээс үзэхэд "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн дайчид тус халдлагыг зохион байгуулсан байж болзошгүй байна. Холбогдох албаныхан хяналтын камерийн дүрс бичлэг, гэрчүүдийн яриа, гар утсаар бичсэн бичлэгүүдийг нягтлан шалгаж байгаа юм. Халдлагын дараа Истанбул дахь Ататюркийн нисэх буудлын үйл ажиллагааг 4 цаг түр зогсоосны дараа эргэн хэвийн горимд оруулсан. Гэхдээ олон тооны нислэгийн хуваарьт өөрчлөлт орж, зарим нислэг цуцлагдсан хэвээр байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Истанбулын халдлагад амь үрэгдэгчийн тоо 42-т хүрлээ  
Үзсэн: 1761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй